Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Харилцагч болон хамтран ажиллагч байгууллагуудаас ирсэн гомдол, санал, хүсэлтүүдийг ангилах, боловсруулах
- Статистик болон дата анализын аргачлал ашиглан дүн шинжилгээ хийх
- Судалгааны зорилгод нийцсэн дата моделиуд боловсруулах, үр дүнг тайлбарлах
- Судалгааны үр дүнд үндэслэн удирдлагад тайлан, санал боловсруулан хүргүүлэх
- Шинэ дата эх сурвалж, боломжит өгөгдлийн сувгуудыг илрүүлэх, нэвтрүүлэх
- Дата мэдээллийн чанар, үнэн зөв байдалд хяналт тавих
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Банк санхүү, статистик, эдийн засгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Аливаа зүйлд эрэл хайгуул хийх сонирхолтой
- Статистик, мэдээллийн систем, дата анализын чиглэлээр төгссөн, Excel болон анализын программ дээр ажиллах чадвартай бол давуу тал болно