Debt Security summary
Name | Qty |
---|---|
Debt security | “LendMN Active TZK” LLC |
Security Type: | Asset-backed Security |
Total Value: | 4,850,000,000 төгрөг |
Par Value: | 100,000 mnt |
Number of securities: | 48,500 |
Term: | 24 month |
Interest Rate /annually/: | 17% |
Interest Payments: | Monthly |
Principal repayment: | At maturity |
Tax Rate: | Interest income tax 5% |
Total Asset Backed Value: | 5,335,006,689mnt |
Introduction for asset-backed security
Overview
Detailed introduction
Financial and Operational statement for 2023
"LendMN Active SPC" LLC: Half-Year Financial and Operational statement for 2023
"LendMN Active SPC" LLC:Financial and Operational statement for the 2nd Quarter of 2023
"LendMN Active SPC" LLC:Financial and Operational statement for the 1st Quarter of 2023
Financial and Operational statement for 2022
"LendMN Active SPC" LLC: Financial and Operational statement for the 4th Quarter of 2022
"LendMN Active SPC" LLC: Annual statement for 2022
"LendMN Active SPC" LLC: Auditor's report for 2022
Бүтээгдэхүүний давуу тал
Тогтмол
өгөөж
Хяналтын
тогтолцоо
Хөрвөх
чадвар
Эрсдэлийн удирдлага
Хүүгийн
татвар 5%
Оролцогч талуудын сэтгэгдэл
Ерөнхий андеррайтер
Н.Цэвэгмид (Дэд захирал)
"Райнос Инвестмент ҮЦК" ХХК
Туслах андеррайтер
Б. Өлзийбаяр (Гүйцэтгэх захирал)
"Өлзий энд ко капитал ҮЦК" ХХК
Хөндлөнгийн хуулийн дүгнэлт
“ЛэндМН ББСБ” ХК бол анх удаа биржид бүртгүүлсэн финтек компани гэдгээрээ онцлог. Тус компани IPO хийхээс ч өмнө “Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН-ийн баг хөрөнгийн зах зээлд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллагын хувьд хамтран ажиллаж эхэлсэн байдаг. “ЛэндМН ББСБ” ХК бүтээгдэхүүнийхээ хөгжлийн шинэ шатанд гарч хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах энэхүү төсөл дээрээ хамтын ажиллагаагаа үргэлжүүлсэнд манай хамт олон сэтгэл хангалуун байна.
Д.Дүгэржав (Гишүүн, хуульч)
"Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс" ХХН
Хөрөнгө итгэмжлэн удирдагч
Өмнө нь ихэвчлэн хаалттай хүрээнд арилжаалагддаг байсан энэхүү хөрөнгө оруулалтын хэрэгсэл манай хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагддаг болсноор зах зээл өрсөлдөөний зарчмаар хөгжих боломжийг бий болгож байна. Хөрөнгийн зах зээл дээр нээлттэй арилжаалагдах ЛэндМН Актив ТЗК ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь автомашины зээлээр баталгаажсан тасалдалгүй буюу эрсдэл багатай мөнгөн урсгалаас сар бүр хүүгийн өгөөж хүртэх боломжийг хөрөнгө оруулагчдад олгох онцлог бүтээгдэхүүн байх болно.
Х.Маргад-Эрдэнэ (Гүйцэтгэх захирал)
“Юнайтед Айр Файнэнс” ХХК
Зээлийн шинжилгээний аудит
Зээлийн шинжилгээ гаргагчийн хувьд “ЛэндМН Актив ТЗК” ХХК-д шилжүүлэгдэж буй нийт зээлийн багцад хамаарах 2 төрлийн бүтээгдэхүүнээс түүврийн аргаар нийт 218 зээлийг шалган дүгнэлт гаргасан ба шинжилгээний үр дүнд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, СЗХ-ноос баталсан журамд нийцүүлэн Мэргэжлийн оролцогчдын зүгээс аудиторт гаргаж өгсөн 13 шалгуур үзүүлэлтийг тухайн харилцааг зохицуулж буй хуулийн заалтыг үндэс болгож нийцлийг шалгасан ба зээлийн багц нь шаардлагыг бүрэн хангасан гэж дүгнэсэн.
Л.Ганзориг (Ахлах аудитор)
"Нийслэл аудит" ХХК
Үүсгэн байгуулагчийн тухай
“ЛэндМН ББСБ” ХК нь Монгол улсын зах зээлд анх удаа технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хамтатгасан Финтек бизнес моделийг LendMN аппликейшнээр дамжуулан амжилттай нэвтрүүлж буй барьцаагүй хямд өртөгтэй, хэрэглээний бичил цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.
Захиалга хэрхэн өгөх вэ?
"Райнос Инвестмент ҮЦК" ХХК
- Улаанбаатар хот 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 13 давхар, 1308Б
- (+976) 7510 0575
- www.rhinosinvest.mn/en/
"Өлзий энд ко капитал ҮЦК" ХХК
- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот
- (+976) 7777 6377
- www.ucc.mn
Эдгээр компаниас гадна дурын үнэт цаасны компани руу хандаж захиалга өгч, худалдан авах боломжтой.
FAQ
Компани харилцагчид олгосон хэвийн зээлийн эргэн төлөлтийн баталгаа, барьцааг үндэслэж, тухайн зээлүүдийг багцалж хөндлөнгийн хуулийн фирм, аудитын байгууллага, андеррайтераар хянуулж багцанд буй зээлүүд эргэн төлөх баталгаатай болохыг дүгнэлт гаргаж улмаар энэхүү зээлийн багцыг үнэт цаас болгон гаргахыг хэлнэ. Тус үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдэж, зөвшөөрөл авсан “Тусгай зориулалтын компани” гаргах эрхтэй байдаг.
• Райнос Инвестмент ҮЦК ХХК
Хаяг: Улаанбаатар хот 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 13 давхар, 1308Б тоот
Утас: +976 7510 0575
• Өлзий энд ко капитал ҮЦК ХХК
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот
Утас: +976 7777 6377
Эдгээр компаниас гадна дурын үнэт цаасны компанируу хандаж захиалга өгч, худалдан авах боломжтой.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргагч компани нь зээлийн багцыг хөндлөнгийн хуулийн фирм, санхүүгийн аудитын байгууллага, андеррайтер компаниар тус тус эргэн төлөгдөх баталгаатай, найдвартай гэх дүгнэлт гарган баталгаажуулдаг.
Мөн зөвхөн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилгоор Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдэж, зөвшөөрөл авч “Тусгай зориулалтын компани” үүсгэн байгуулж уг компанид хөрөнгийн багц байршдаг бөгөөд уг хөрөнгийг хөндлөнгийн “Хөрөнгө итгэмжлэн удирдагч” компани удирддаг тул эрсдэл хамгийн бага байдаг учраас найдвартай гэж хэлж болно.
Найдвартай: Хэвийн зээлийн багцаар баталгаажиж, хөндлөнгийн хуулийн фирм, санхүүгийн аудитын байгууллага, анддеррайтер компаниар баталгаажсан эргэн төлөгдөх баталгаатай, найдвартай, эрсдэл бага.
Хүүгийн орлогын татвар: Банкны хадгаламжийн хүүгийн орлогын татвар 10% байдаг бол ХБҮЦ-ны хүүгийн орлогын татвар 5% байгаа нь хөрөнгө оруулагч давуу талтай гэж хэлж болно.
Хүүгийн өгөөж: Хүүгээ сар бүр авах боломжтой бөгөөд зах зээлээс харьцангуй өндөр буюу 17% өгөөжтэй.
Хэрвээ гадаадад амьдарч, ажилладаг Монголчууд маань ХБҮЦ-г худалдан авахаар сонирхож байгаа бол Райнос Инвестмент ҮЦК ХХК болон Өлзий энд ко капитал ҮЦК ХХК-уудаар дамжуулж эсвэл өөрийн үнэт цаасны данстай (1072 хувьцааны данс нээлгэсэн үнэт цаасны компани байж болно) бол аль нэг үнэт цаасны компанируу хандаж захиалга өгөн, худалдан авах боломжтой.