Зээлийн тооцоолуур

UNPLUG – 2017 эвэнтээс Анд Глобал ХХК-ийн үүсгэн байгуулагч Ч.Анарын онцлох эшлэлүүд

Ч.Анар: Том компаниуд, банкууд л старт-аппыг худалдаж авдаг байсан бол бид эсрэгээрээ банк худалдаж авсан

  • Чи эх орондоо амжилт олоогүй бол хүний нутагт, өөр соёлтой газар амжилт гаргах хэцүү.
  • Санхүү болон эрүүл мэндийн компани олон улсын зах зээлд хамгийн нарийн зохицуулалттай байдаг. Санхүү, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бидний хувьд өөр нэг улсын зах зээлд орохын тулд 1-1.6 сар хууль, эрхзүйн судалгааг хийж, олон нарийн зохицуулалтыг давж гарах хэрэгтэй болдог.
  • Залуус старт-апп гэхээр мэдээллийн технологийг хараад байдаг. Гэтэл аж үйлдвэрийн салбарын инноваци технологи чухал байна. Залуус дунд органик химийн хүн байвал 20 сая доллар санал болгосон төсөл ч байна. Харамсалтай нь ихэнх залуус IT-ийн салбар дээр төвлөрөөд байна.
  • Монголчууд юмыг хооронд нь эвлүүлж, зохион байгуулж чаддаг хүмүүс. Энэ чадвар оюуны салбарт хамгийн том давуу тал, хил хязгааргүй хамгийн өргөн боломж олгож байна.
  • Том компаниуд, банкууд л старт-аппыг худалдаж авдаг байсан бол бид эсрэгээрээ Филиппинд үйл ажиллагаа явуулдаг банкыг худалдаж авсан.
  • Дэлхийн хамгийн том 7 хөрөнгө оруулалтын сан манайд хөрөнгө оруулалт хийе гээд халга тогшоод, дугаарлаж байна.
  • Манай компани бол Монголын залуусын зүрх сэтгэл шингэсэн компани. Тиймээс бид тэрбум долларын үнэлгээнд хүрэх тун ойрхон байна.

Эх сурвалж: eagle.mn

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл