“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 04 сарын 23-ны өдрийн ээлжит хурлын 21/17 тоот тогтоолын дагуу “ЛэндМН ББСБ” ХК нь 2021 оны 04 сарын 23-ны өдрөөс эхлэн МХБ-ээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болсон бөгөөд 2021 оны 05 сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 сарын 14-ний өдрийн хооронд нийт 966,509 ширхэг хувьцааг худалдан авч халаасаллаа. Компанийн хувьцааг эргүүлэн худалдан авсан арилжааны төрөл дараах байдалтай байна.
Арилжааны төрөл |
Тоо ширхэг |
Нийт үнийн дүн |
Энгийн |
966,509 |
₮ 48,210,046.51 |
2021 оны 05 сарын 14-ний өдрийн хаалтын байдлаар 21/17 тоот тогтоолын хүрээнд нийт халаасалсан хувьцааны тоо 2,438,589 байна.