“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 04 сарын 23-ны өдрийн ээлжит хурлын 21/17 тоот тогтоолын дагуу “ЛэндМН ББСБ” ХК нь 2021 оны 04 сарын 23-ны өдрөөс эхлэн МХБ-ээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болсон бөгөөд 2021 оны 05 сарын 17-ны өдрөөс 2021 оны 05 сарын 21-ний өдрийн хооронд нийт 313,158 ширхэг хувьцааг худалдан авч халаасаллаа. Компанийн хувьцааг эргүүлэн худалдан авсан арилжааны төрөл дараах байдалтай байна.
Арилжааны төрөл |
Тоо ширхэг |
Нийт үнийн дүн |
Энгийн |
313,158 |
₮ 15,234,094.80 |
2021 оны 05 сарын 21-ний өдрийн хаалтын байдлаар 21/17 тоот тогтоолын хүрээнд нийт халаасалсан хувьцааны тоо 2,751,747 байна.