“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 04 сарын 23-ны өдрийн ээлжит хурлын 21/17 тоот тогтоолын дагуу “ЛэндМН ББСБ” ХК нь 2021 оны 04 сарын 23-ны өдрөөс эхлэн МХБ-ээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болсон бөгөөд 2021 оны 06 сарын 07-ны өдрөөс 2021 оны 06 сарын 11-ний өдрийн хооронд нийт 114,555 ширхэг хувьцааг худалдан авч халаасаллаа. Компанийн хувьцааг эргүүлэн худалдан авсан арилжааны төрөл дараах байдалтай байна.
Арилжааны төрөл |
Тоо ширхэг |
Нийт үнийн дүн |
Энгийн |
114,555 |
₮ 5,319,525.00 |
2021 оны 06 сарын 11-ний өдрийн хаалтын байдлаар 21/17 тоот тогтоолын хүрээнд нийт халаасалсан хувьцааны тоо 3,255,418 байна.