Зээлийн тооцоолуур

“ЛЭНДМН ББСБ” ХК-ИЙН 2018 ОНЫ ТАЙЛАН



ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ИЛГЭЭЛТ

“ЛэндМН ББСБ” ХК-ийн хувьд 2018 онд өндөр өсөлтийг үзүүлсэн онцгой жил болж өнгөрлөө. Компани эхний улиралд  IPO хийж нээлттэй хувьцаат компани боллоо. Жилийн сүүлийн хагаст шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэн, зээлийн үйлчилгээгээ төгөлдөржүүлж, мерчантийн сүлжээ үүсгэн хэрэглэгчиддээ бодит үнэ цэнийг мэдрүүлж ажилласан маш завгүй жил болж өнгөрлөө. Хувьцаа эзэмшигч харилцагч та бүхэндээ 2018 оны санхүү, үйл ажиллагаа тайлангаа танилцуулж байна.


 

ЛЭНД ХЭТЭВЧ ҮЙЛЧИЛГЭЭ
Дэлхийн өнцөг булан бүрт сая сая хүмүүсийн өдөр тутмын амьдралыг өөрчилж чадсан Apple pay, Google Wallet, Samsung pay, Wechat-ийг та бид сайн мэдэх билээ. Эдгээр үйлчилгээтэй эн тэнцэхүйц боломжийг агуулсан санхүүгийн олон асуудлыг нэг дор шийдэх “Лэнд Хэтэвч” үйлчилгээг 2018 оны 10 сарын 23-ны өдөр зах зээлд нэвтрүүлж, “LendMN – SPECIAL EVENT” арга хэмжээг зохион байгуулж, харилцагчиддаа танилцууллаа. 

“Лэнд Хэтэвч“-ээр дамжуулан бараа, үйлчилгээг 20%-50%-ийн хямдралтай үнээр худалдан авах боломжийг олгож, 29 байгууллагын 6,000 орчим купоны худалдан авалтын төлбөр тооцоог гүйцэтгэснээр, нийт 167.7 сая төгрөгийн бодит хэмнэлтийг бий болгон, “Лэнд Хэтэвч” үйлчилгээний нэмэлт бодит үнэ цэнийг харилцагчиддаа мэдрүүллээ.

ТУЗ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2018 оны 5 сард шинээр байгуулагдан 10нд 9 гишүүн, 3 дэд хороотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2018 онд компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 4 удаа хуралдлаа.
Дэд хороо:  – Засаглал, нэр дэвшүүлэх болон Цалин урамшууллын хороо  – Аудитын хороо -Эрсдэлийн удирдлагын хороо
ХОЛБОО БАРИХ:
“ЛэндМН ББСБ” ХК-ийн
ТУЗ-ийн нарийн бичгийн дарга: О. Мөнхдөлгөөн
Утас: 7722-2949
Имэйл: contact@lend.mn
board@lend.mn

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл