Нэршил | Тоо |
---|---|
Үнэт цаас гаргагч: | “ЛэндМН Актив ТЗК” ХХК |
Үнэт цаасны төрөл:
| Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас |
Үнэт цаасны нийт дүн: | 4,850,000,000 төгрөг |
Үнэт цаасны нэрлэсэн үнэ: | 100,000 төгрөг |
Үнэт цаасны тоо ширхэг: | 48,500 ширхэг |
Үнэт цаасны хугацаа: | 24 сар |
Үнэт цаасны хүү /жилийн/: | 17% |
Хүү төлөгдөх хугацаа: | Сар бүр |
Үндсэн төлбөр төлөгдөх хугацаа: | Хугацааны эцэст |
Хүүгийн татвар: | Хүүгийн орлогын татвар 5.0 % |
Зээлийн багцын дүн: | 5,335,006,689 төгрөг |
“ЛэндМН ББСБ” ХК бол анх удаа биржид бүртгүүлсэн финтек компани гэдгээрээ онцлог. Тус компани IPO хийхээс ч өмнө “Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН-ийн баг хөрөнгийн зах зээлд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллагын хувьд хамтран ажиллаж эхэлсэн байдаг. “ЛэндМН ББСБ” ХК бүтээгдэхүүнийхээ хөгжлийн шинэ шатанд гарч хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах энэхүү төсөл дээрээ хамтын ажиллагаагаа үргэлжүүлсэнд манай хамт олон сэтгэл хангалуун байна.
• Райнос Инвестмент ҮЦК ХХК
Хаяг: Улаанбаатар хот 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 13 давхар, 1308Б тоот
Утас: +976 7510 0575
• Өлзий энд ко капитал ҮЦК ХХК
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот
Утас: +976 7777 6377
Эдгээр компаниас гадна дурын үнэт цаасны компанируу хандаж захиалга өгч, худалдан авах боломжтой.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргагч компани нь зээлийн багцыг хөндлөнгийн хуулийн фирм, санхүүгийн аудитын байгууллага, андеррайтер компаниар тус тус эргэн төлөгдөх баталгаатай, найдвартай гэх дүгнэлт гарган баталгаажуулдаг.
Мөн зөвхөн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилгоор Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдэж, зөвшөөрөл авч “Тусгай зориулалтын компани” үүсгэн байгуулж уг компанид хөрөнгийн багц байршдаг бөгөөд уг хөрөнгийг хөндлөнгийн “Хөрөнгө итгэмжлэн удирдагч” компани удирддаг тул эрсдэл хамгийн бага байдаг учраас найдвартай гэж хэлж болно.
Найдвартай: Хэвийн зээлийн багцаар баталгаажиж, хөндлөнгийн хуулийн фирм, санхүүгийн аудитын байгууллага, анддеррайтер компаниар баталгаажсан эргэн төлөгдөх баталгаатай, найдвартай, эрсдэл бага.
Хүүгийн орлогын татвар: Банкны хадгаламжийн хүүгийн орлогын татвар 10% байдаг бол ХБҮЦ-ны хүүгийн орлогын татвар 5% байгаа нь хөрөнгө оруулагч давуу талтай гэж хэлж болно.
Хүүгийн өгөөж: Хүүгээ сар бүр авах боломжтой бөгөөд зах зээлээс харьцангуй өндөр буюу 17% өгөөжтэй.
© 2023 AND System tech LLC. All rights reserved.
№ | Сарын төлөлт | Бодогдсон хүү | Үндсэн зээлийн төлөлт | Зээлийн үлдэгдэл |
---|