Зээлийн тооцоолуур

“ЛэндМН ББСБ” ХК 2022 оны ногдол ашгаа хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа

 “ЛэндМН ББСБ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 02 сарын 06-ны өдрийн 23/09 тогтоолоор нэгж хувьцаанд 1.75 төгрөг буюу Компанийн 2022 оны цэвэр ашгийн 23.4%, нийт 1,293,778,000 төгрөгийн ногдол ашгийг олгохоор шийдвэрлэсний дагуу 2023 оны 04 сарын 28-ны өдөр “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК-аар дамжуулан нийт 6,874 хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг үнэт цаасны дансанд байршууллаа.Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2023 оны 03 сарын 24-ны өдрөөр тасалбар болгон гаргасан тул энэ өдөр та манай хувьцааг эзэмшиж байсан бол ногдол ашиг авах эрхтэй ба хувьцаа эзэмшигч та бүхэн өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандаж ногдол ашгаа авна уу.

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл