Зээлийн тооцоолуур

“Лэнд Бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалга 100% амжилттай биеллээ.

“ЛэндМН ББСБ” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгосон “Лэнд Бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалга амжилттай хаагдаж, нийт 20 тэрбум төгрөгийн санхүүжилт 100% биеллээ.

‘’Энэ удаагийн бондын захиалгад итгэл хүлээлгэн оролцсон +200 гаруй хөрөнгө оруулагчдадаа ЛэндМН компанийн зүгээс талархал илэрхийлье.’’

5 дахь удаагийн нээлттэй “Лэнд Бонд”

Энэхүү бонд нь бидний олон нийтэд нээлттэй санал болгож буй 5 дахь удаагийн бонд гэдгээрээ онцлог бөгөөд өмнөх нээлттэй бондуудаар санхүүжилтээ амжилттай татан төвлөрүүлж, бондын эргэн төлөлтийг хугацаанд нь гүйцэтгэсэн.

Энэ удаагийн нээлттэй бондын гол зорилго нь бичил жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ ажлын байр бий болгох цаашлаад эдийн засаг, нийгэмд бодит эерэг нөлөө үзүүлэх юм.

Тухайлбал, бид 20,000 гаруй бизнесийн зээлийн харилцагчдынхаа дунд явуулсан судалгааны тайлангаас үзэхэд 30% нь санхүүжилт авснаас хойш үйл ажиллагаагаа өргөжүүлж, дунджаар 1–3 шинэ ажлын байр бий болгосон байна. Мөн харилцагчдын 92% нь борлуулалтаа нэмэгдүүлсэн үзүүлэлттэй байгаа нь бизнес эрхлэгчдэд хүргэж буй санхүүгийн үйлчилгээ нь тэдний өсөлт, хөгжилд бодит хувь нэмэр оруулж байгааг харуулж байна.

Ийнхүү “Лэнд Бонд” анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдсан бол хоёрдогч зах зээлийн арилжаа тун удахгүй эхлэхээр байна.

“Лэнд Бонд”-д итгэл хүлээлгэн хөрөнгө оруулсан нийт хөрөнгө оруулагчдадаа баярлалаа.