Монгол улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй баялаг бүтээгчдээс тухайн жилийн салбарын шилдгүүд болон манлайлагчдыг тодруулж олон нийтэд төдийгүй олон улсын түвшинд таниулан сурталчлах зорилготой “Bloomberg Awards 2023” арга хэмжээний “Шилдэг Өсөлт” номинацийн шагналыг бизнесийн өсөлтөөрөө тэргүүлж буй Монголын хамгийн анхны финтек “ЛэндМН ББСБ” ХК хүртсэн баярт мэдээг дуулгахад таатай байна.
Одоогоос 7 жилийн өмнө ЛэндМН нь Монгол улсад хамгийн анхны дижитал зээлийн үйлчилгээний соёлыг нэвтрүүлж иргэдийн технологийн хэрэглээг нэмэгдүүлж, технологиор дамжуулан санхүүгийн шинэлэг үйлчилгээг ашиглах дадал зуршлыг сурталчлан таниулах ажлыг түүчээлэн ажилласан билээ.
ЛэндМН 2023 оны III улиралд нийт харилцагч нартаа 168 тэрбум төгрөгийн дүнтэй 487 мянган удаагийн зээлийг олгосон байна. Түүнчлэн 2023 оны III улирлын голлох үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад бүртгэлтэй харилцагчдын тоо 8.8%, олгосон зээлийн дүн 132.5%, нийт орлого 153%, цэвэр ашиг 300%-иар тус тус өссөн байна. Мөн компанийн нийт хөрөнгийн хэмжээ 104 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 99.8%- иар өссөн бол зээлийн багц анх удаа 12 оронтой тоонд хүрсэн хүрсэн байна.
Мөн ЛэндМН-ийн толгой компани “АНД Глобал” групп нь Монгол улсыг дэлхийд технологиор дахин тодорхойлох зорилгынхоо хүрээнд нийт 200 ажилтантайгаар 12 өөр улсад технологийн бүтээгдэхүүнээ экспорт хийж, 5-н улсад оффисоо нээн үйл ажиллагаагаа явуулж байна. “АНД Глобал” групп нь одоогоос 2 сарын өмнө “Тоёота” корпорацтай хамтран ажиллаж байгаагаа олон нийтэд зарласан нь Монгол залуусын бүтээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын зах зээл хүлээн зөвшөөрч эхэлснийг баталсан үйл явдал болсон юм.