Зээлийн тооцоолуур

“ЛэндМН ББСБ” ХК тогтвортой ХАА-г дэмжих чиглэлээр хоршоодод хөнгөлөлтэй зээл олгоно

 

Зурагзураг

“ЛэндМН ББСБ” ХК болон “МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО” ТББ-ын хооронд ХАА-н салбарт үйл ажиллагаа явуулдаг хоршоо, бичил, жижиг бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг хангаж тогтвортой, ногоон эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгын хүрээнд МХААХҮХ-ны хоршооны гишүүдийн байгаль орчин, нийгэмд ээлтэй, ногоон төслүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

зураг

 

Санамж бичигт “ЛэндМН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр, “Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо” ТББ-ын ерөнхийлөгч Ц.Алтантуяа нар 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурлаа.

зураг

 

Тус хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “ЛэндМН ББСБ” ХК нь МХААХҮХ-ны гишүүн хоршоодын байгаль орчинд ээлтэй, тогтвортой төслүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох төслийг хэрэгжүүлэх юм.

зураг

 

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр хэлэхдээ “ЛэндМН-ийн хувьд тогтвортой ХАА-г дэмжих бодлогын хүрээнд хийгдэж буй анхны ажил гэдгээрээ онцлог юм. Хоршоодод санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь Монгол улсад хоршоо бие даан хөгжих, хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэх, ХАА-н ЖДҮ-г хөгжүүлэх ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих гэх мэт чухал ач холбогдолтой” гэсэн бол,

МХААХҮХ-ны ерөнхийлөгч Ц.Алтантуяа “ХАА-н хоршоод хамтын удирдлага, дундын хөрөнгө дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулж, хөдөөгийн ажилгүйдэл ядуурлыг бууруулахын зэрэгцээ улс орны хүнсний аюулгүй байдлыг хангах, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл эрхлэхэд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Манай холбоо 769 хоршоог эгнээндээ нэгтгэн улс орон даяар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сүүлийн жилүүдэд олон улсын санхүүжилттэй төсөл хөтөлбөрийн хүрээнд тогтвортой, хүрээлэн байгаа орчинд ээлтэй, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон ХАА-г хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна.

Гишүүн хоршоод маань тогтвортой аргаар ноос, ноолуур бэлтгэн нийлүүлэх, органик газар тариалан эрхлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаад эхэлсэн. Эдгээр хоршоодын хувьд тулгамддаг гол асуудлын нэг бол хөнгөлөлттэй, хямд эх үүсвэртэй санхүүгийн үйлчилгээ байдаг. Иймд бид өнөөдөр “ЛэндМН ББСБ” ХК-тай санамж бичиг байгуулан тогтвортой хөгжлийн зорилтыг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа хоршоодыг дэмжиж ажиллах эхлэл тавигдаж байгаа нь цаг үеэ олсон хамтын ажиллагаа гэж үзэж байна” хэмээлээ.

зураг

 

 

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл