Зээлийн тооцоолуур

ЛЭНДМН-ЭЭР ХАНДИВ ӨГДӨГ БОЛЛОО

ЛэндМН ББСБ ХК нь Монгол залуусын оюунаар бүтсэн технологи дээр суурилсан санхүүгийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй, хялбараар хүргэхээр зорилт тавин ажиллаж байгаа билээ.
Гар утасны аппликейшнээр дамжуулан хэрэглэгчиддээ олон төрлийн нэмэлт үйлчилгээг санал болгож байгаа бөгөөд энэ удаад ЛэндМН аппликейшн дээр хандив хүлээн авах системийг нэвтрүүлснээ танилцууллаа.

Хандивийн системийн төслөөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа, нийгмийн сайн сайхны төлөөх төслүүдийг дэмжиж, төслийг хэрэгжүүлэгч төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд ЛэндМН компанийн зүгээс төсөл тус бүрт 1 сая төгрөгийг хандивлахаа мэдэгдсэн юм.
ЛэндМН аппликейшнээр хандив хүлээн авах системийг нэвтрүүлснээр хандивлагчид тухайн ТББ-н хэрэгжүүлж байгаа төслүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, нийт шаардлагатай байгаа болон цугласан мөнгөн дүн, хандив өгсөн нийт хэрэглэгчийн тоо, хэрэгжиж дууссаны дараах мэдээлэл зэрэг төсөлтэй холбоотой бүхий л мэдээллийг авах боломж бүрдлээ.

Хандивын систем нээгдэж байгаатай холбогдуулан ЛэндМН компани сайн үйлсийн аянг хэрэгжүүлэгч Лантуун дохио ТББ, Эрүүл үрс гэрэлт ирээдүй ТББ, Азтай савар ТББ болон My Club online community зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


Та бүхэн ЛэндМН аппликейшнээр нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулаарай.

ЛэндМН аппликейшн татах: https://lend.mn/d.htm

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл