Зээлийн тооцоолуур

“ЛэндМН ББСБ” ХК Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурлаа 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

“ЛэндМН ББСБ” ХК нь 2023 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “БЭСТ ВЭСТЭРН ПРИМЬЕР Туушин зочид буудал”-ын Соёмбо танхимд хийлээ. 2023 оны хамгийн өсөлттэй хувьцаат компаниудын нэг болох тэдний гэрээт харилцагчдын тоо өмнөх жилээс 4.1%, олгосон зээлийн тоо 25.2%, олгосон зээлийн дүн 77.4%, зээлийн багц 76.4%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.




Хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 81.7% нь оролцож, дараах 6 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Тэд 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайланг танилцуулж, өмнөх оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн баталж, ТУЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, Компанийн ТУЗ-ийн гишүүдийг сонгож, ТУЗ-ийн 2024 оны төсвийг баталж, Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ.

“ЛэндМН ББСБ” ХК-ийн ТУЗ-өөс нэгж хувьцаанд 8 (Найман) төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэж, 2023 оны цэвэр ашгийн 29.9 (Хорин ес аравны есөн) хувийг буюу 5,914,413,464 (Таван тэрбум есөн зуун арван дөрвөн сая дөрвөн зуун арван гурван мянга дөрвөн зуун жаран дөрвөн) төгрөгийг хувьцаа эзэмшигч нартаа мөнгөн хэлбэрээр 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаа дахин мэдэгдлээ.




Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа амжилттай зохион байгуулсан ЛэндМН зах зээлд шинээр нэвтрүүлж буй “FLEXI BUSINESS” зээлийн бүтээгдэхүүнээ танилцууллаа. “Flexi Business” зээл нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар харилцагчаас ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардахгүй 100% дижиталаар олгож байгаагаараа онцлог зээлийн бүтээгдэхүүн юм. Мөн зээлийн хугацааны хувьд хамгийн урт бөгөөд боломжит зээлийн эрхээ бизнесийн хэрэгцээндээ тулгуурлан олон удаа ашигладгаараа уян хатан нөхцөлтэй гэдгээр давуу талтай. Монголдоо төдийгүй ЗҮҮН ӨМНӨД АЗИДАА АНХДАГЧ энэхүү технологийн шийдлийг өрхийн болон жижиг дунд бизнес эрхлэгч нараа дэмжих зорилгоор зах зээл рүү үе шаттайгаар гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.




“ЛэндМН ББСБ” ХК нь 2024 онд хиймэл оюун ухаан, технологийн мэдлэг, ур чадвар дээрээ үндэслэн Монгол улс даяарх бичил бизнесийн өсөлт, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана гэжээ. Тэд технологиор дамжуулан бичил бизнес эрхлэгчдийн хэрэгцээнд тохируулсан санхүүгийн үйлчилгээнийхээ хүртээмжийг улам нэмэгдүүлж, улс эх орныхоо эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, бизнес эрхлэгчдийг дэмжиж, бүгдэд хүртээмжтэй ирээдүйг бий болгохоор зорин ажиллаж байна.

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл