“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020 оны 12 сарын 23-ны өдрийн ээлжит хурлын 20/37 тоот тогтоолын дагуу ЛэндМН ББСБ ХК нь 2020 оны 12 сарын 24-ний өдрөөс эхлэн МХБ-ээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болсон бөгөөд 2021 оны 03 сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 сарын 05-ны өдрийн хооронд нийт 319,737 ширхэг хувьцааг худалдан авч халааслалаа. Компанийн хувьцааг эргүүлэн худалдан авсан арилжааны төрөл дараах байдалтай байна.
Арилжааны төрөл |
Тоо ширхэг |
Нийт үнийн дүн |
Энгийн |
319,737 |
₮ 13,065,436.45 |
2021 оны 3 сарын 05-ны өдрийн хаалтын байдлаар 20/37 тоот тогтоолын хүрээнд нийт халаасласан хувьцааны тоо 33,826,003 байна.