“ЛэндМН Актив ТЗК” ХХК-ийн олон нийтэд санал болгосон ХБҮЦ-ний хоёрдогч зах зээлийн арилжаа 2022.11.01-ээс эхэлсэн ба энэхүү үнэт цаас нь андеррайтер төвтэй зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог юм.
Хоёрдогч зах зээлээс үнэт цаас худалдан авах сонирхолтой хөрөнгө оруулагчид нь өөрсдийн харилцдаг үнэт цаасны компанид хандан худалдан авах боломжтой ба үнэт цаас нь “LABS” гэсэн кодтой арилжаалагдаж байгаа болно. Хэрвээ худалдан авахад асуудал үүсвэл Rhinos Investment ҮЦК ХХК-руу шууд холбогдож мэдээлэл авах боломжтой. Шууд Холбогдох дугаар: 75100575






