Финтекийн салбарт анх удаа олон улсын хөгжлийн банкнаас залуучуудын бизнесийг дэмжих санхүүжилт татсан нь LendMN-ийн 10 жилийн итгэлцлийн баталгаа боллоо. Тус санхүүжилтээр 34 хүртэлх насны бизнес эрхлэгчдэд 1.99% хүүтэй, барьцаагүй, 100% дижитал зээл олгоно.
Технологид суурилсан дижитал санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч ЛэндМН ББСБ ХК 10 жилийн ойгоо тохиолдуулан “Reshaping MSME Finance Through Fintech” сэдэвт арга хэмжээг зохион байгуулж, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай 10 сая ам.долларын санхүүжилтийн гэрээг байгууллаа. Тус санхүүжилтийн хүрээнд 34 хүртэлх насны бизнес эрхлэгчдэд зориулсан FlexiBusiness Youth бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж байна.
Олон улсын хөгжлийн банкууд залуучуудын бизнесийг дэмжих санхүүжилтийг голчлон арилжааны банкуудаар дамжуулан олгодог. Банк бус санхүүгийн байгууллагын хувьд ЕСБХБ-ын түнш болсон нь LendMN-ийн компанийн засаглал, эрсдэлийн удирдлага болон 10 жилийн тогтвортой өсөлтийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсний илрэл юм.
LendMN өнгөрсөн 10 жилийн хугацаанд дижитал санхүүгийн үйлчилгээг тасралтгүй хөгжүүлж, 2024 оноос хойш FlexiBusiness бүтээгдэхүүнээрээ дамжуулан 30,000 гаруй бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчийн өсөлтөд хувь нэмэр оруулж байна. Шинэ санхүүжилт нь энэхүү туршлагыг ирээдүйн эдийн засгийн хөгжлийг тодорхойлох залуу үеийн бизнес эрхлэгчдэд түгээх боломжийг олгож байна.
Арга хэмжээг LendMN-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр болон ЕСБХБ-ын Монгол дах суурин төлөөлөгч Жахонгир Шамсиев нар нээж үг хэлэв. Ц.Ууганбаяр “Бичил, жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн ирээдүйг шинэчлэн тодорхойлох нь” сэдэвт илтгэлдээ LendMN-ийн технологид суурилсан санхүүжилтийн 10 жилийн туршлага болон ирээдүйн шийдлүүдээс онцлон танилцуулав.
Үргэлжлүүлэн өрнөсөн “Reshaping MSME Finance Through Fintech” панел хэлэлцүүлэгт ЕСБХБ-ын ЕСБХБ-ын Монгол дах суурин төлөөлөгч Жахонгир Шамсиев, Монголын ББСБ-уудын холбооны Ерөнхийлөгч С.Мөнхзул, АНД Глобал-ын Гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнэ нар оролцож, бичил, жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг технологийн шийдлээр нэмэгдүүлэх боломж, зохицуулалтын орчин, салбар хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
FlexiBusiness Youth — залуу бизнес эрхлэгчдийн өсөлтийг дэмжих зээл
|
Нөхцөл |
Утга |
|---|---|
|
Зээлийн хүү |
Сарын 1.99% |
|
Зээлийн дээд хэмжээ |
30 сая ₮ |
|
Хугацаа |
24 сар |
|
Барьцаа |
Барьцаагүй |
|
Үйлчилгээ |
100% дижитал |
|
Хамрах хүрээ |
34 хүртэлх насны бизнес эрхлэгч |
Зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөх бүрд зээлийн түвшин ахиж, зээлийн эрхийн хэмжээ нэмэгдэнэ. Ингэснээр залуу бизнес эрхлэгч санхүүгийн найдвартай түүхээ бүрдүүлэхийн зэрэгцээ санхүүжилтээ бизнесийнхээ өсөлттэй уялдуулан өргөжүүлэх боломжтой болно.





