“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 06-ы өдрийн хурлаар нэгж хувьцаанд 16.5 төгрөг буюу Компанийн 2025 оны цэвэр ашгийн 30.4%, нийт 12,198,477,769.5 төгрөгийн ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр олгохоор шийдвэрлэсний дагуу 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК-аар дамжуулан нийт хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг үнэт цаасны дансанд байршууллаа.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2026 оны 02 сарын 27-ны өдрөөр тасалбар болгон гаргасан тул энэ өдөр та манай хувьцааг эзэмшиж байсан бол ногдол ашиг авах эрхтэй ба хувьцаа эзэмшигч та бүхэн өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандаж ногдол ашгаа авна уу.





