Зээлийн тооцоолуур

“ЛэндМН ББСБ” ХК нь Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 9 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

“ЛэндМН ББСБ” ХК нь 2025 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Галлериа Улаанбаатар төв (Galleria Ulaanbaatar Center)-ийн 3 давхарт байрлах Juulchin Grand Ballroom танхимд зохион байгууллаа. 2025 онд “ЛэндМН ББСБ” ХК-ийн зээлийн багц өмнөх жилээс 37%-иар, хүүгийн орлого 52%-иар, цэвэр ашиг 11%-иар, нэгж хувьцаанд ногдох ашиг 11%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Хуралд нийт саналын эрхтэй Хувьцаа эзэмшигчдийн 81.65% нь оролцож, дараах 5 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Үүнд:  

  • Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайланг танилцуулах;
  • Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны төсвийг батлах.

 

“ЛэндМН ББСБ” ХК-ийн ТУЗ-өөс 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ээлжит хурлаар нэгж хувьцаанд 16.5 (арван зургаа аравны тав) төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэж, 2025 оны цэвэр ашгийн 30.4 (гуч аравны дөрөв) хувийг буюу 12,198,477,769.5 (арван хоёр тэрбум нэг зуун ерэн найман сая дөрвөн зуун далан долоон мянга долоон зуун жаран ес аравны тав) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК-ийн дансанд байршуулж, Хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа амжилттай зохион байгуулсан “ЛэндМН ББСБ” ХК нь 2025 оны бизнес эрхлэгчдийн борлуулалтыг бодитоор дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхааран ажилласан.

Тодруулбал, ЛэндМН өнгөрсөн 9 жилийн хугацаанд тасралтгүй сайжруулсан скорингийн аргачлал, өгөгдөлд суурилсан үнэлгээг ашиглан барьцаагүй, бүрэн дижитал, 5 минутын дотор шийдвэрлэдэг Flexi Business зээлийн бүтээгдэхүүнээр өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй бизнесүүдийг санхүүжүүлж, санхүүгийн хүртээмжийг бодитоор нэмэгдүүлэн ажиллаж байна. Ингэснээр зөвхөн тогтворжсон бизнесүүд төдийгүй тогтворжиж буй, өсөлтийн эхний шатандаа яваа бизнесүүд ч санхүүжилтэд хамрагдах боломж бүрдэж байгаа ажээ. 2025 онд ЛэндМН нь LendMN аппликейшнээр дамжуулан 133 мянган удаагийн олголтоор нийт 439 тэрбум төгрөгийн бизнесийн зээлийн санхүүжилтийг олгосон.

Мөн ЛэндМН нь санхүүгийн салбарт технологийн дэвшлийг ашиглан хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж ажилдагийн хувьд харилцагч нараасаа тасралтгүй суралцан, тэдэнд хэрэгтэй дараагийн шийдлүүдийг хөгжүүлсээр ирсэн. Үүний нэг тод жишээ нь LendDy буюу “одоо аваад дараа төлөх” (BNPL) үйлчилгээ юм. Энэхүү шийдлээр дамжуулан бизнес эрхлэгчид борлуулалтын сувгаа тэлж, орлогын урсгалаа илүү тогтвортой болгох боломжтой болж байна. Бизнес эрхлэгчид нь олон төрлийн бичиг баримт бүрдүүлж, зөвшөөрөл хүлээх шаардлагагүйгээр LendMN аппликейшнийг ашиглан бүртгэл үүсгэж, тухайн агшинд өөрийн бараа, бүтээгдэхүүнээ LendDy үйлчилгээгээр дамжуулан борлуулалтаа тэлэх боломжтой юм.

“ЛэндМН ББСБ” ХК нь 2026 онд эдийн засгийн өсөлтийг хурдасгах, бизнес эрхлэлтийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд зээл олгоод зогсохгүй харилцагчдадаа өөрийн бизнесийг тогтвортой болгох, өргөжүүлэн тэлэх бүхий л үе шатанд хамтарч ажиллахыг зорьж буйгаа мэдэгдэв.