“ЛэндМН ББСБ” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал (“ХЭЭБХ”)2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хооронд эчнээ санал хураалтын хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.
ХЭЭБХ-д нийт саналын эрх бүхий хувьцааны 81.16%-тай тэнцэх хувьцаа эзэмшигчдээссаналаа ирүүлж, ийнхүү саналаа ирүүлсэн хувьцаа эзэмшигчдийн 100%-н саналаардараах асуудлыг зөвшөөрсөн байна. Үүнд:
- “АНД Системс” ХХК-иас хоёрдогч өглөг хэлбэрээр Компанийн хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх;
Бидний үйл ажиллагааг дэмжиж, саналаа ирүүлсэн нийт хувьцаа эзэмшигчдэдээ баярлалаа.





