“ЛэндМН ББСБ” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал (“ХЭЭБХ”) 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд эчнээ санал хураалтын хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.
ХЭЭБХ-д нийт саналын эрх бүхий хувьцааны 81.16%-тай тэнцэх хувьцаа эзэмшигчдээс саналаа ирүүлж, ийнхүү саналаа ирүүлсэн хувьцаа эзэмшигчдийн 100%-н саналаар дараах 2 асуудлыг зөвшөөрсөн байна. Үүнд:
- “АНД Системс” ХХК-иас хоёрдогч өглөг хэлбэрээр Компанийн хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх;
- Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
Бидний үйл ажиллагааг дэмжиж, саналаа ирүүлсэн нийт хувьцаа эзэмшигчдэдээ баярлалаа.





