Зээлийн тооцоолуур

ЛэндМН: Худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгч иргэддээ барьцаагүй, 100% дижитал бизнесийн зээлийг олгож эхэллээ 

Худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгч иргэддээ дижитал бизнесийн зээл олгоно  

ЛэндМН-ийн зүгээс Харилцагч нартаа технологид суурилсан Илүү Боломжуудыг хүргэхийг зорьж ажилладаг. Энэ удаа бид Худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгч иргэддээ “БИЗНЕСТЭЭ ХӨРӨНГӨ  ОРУУЛЪЯ” уриан дор дараах Илүү Боломжуудыг танилцуулж байгаадаа таатай байна. 

  • БАРЬЦААГҮЙ: Бизнесийн зээл авахын тулд зээлийн хэмжээнээс давсан хөрөнгөтэй байхыг шаарддаг цаг ард өнгөрчээ. Бид хэрэглэгчийнхээ барьцаанд бус орлогод тулгуурладаг бөгөөд, харилцагчдадаа барьцаагүй ч бизнесийн зээл авах Илүү боломжийг нээлээ. 
  • ИТГЭЛ: Бизнесийн зээл авахын тулд өөрийн бизнесийн бүхий л нууцыг бусдад дэлгэх шаардлагагүй, таны бизнесийн нууц, таны бизнесээ явуулах арга барилыг бид хүндэтгэнэ. Бизнесээ тайлбарлах шаардлагагүйгээр бизнесийн зээл авах Илүү боломжийг нээлээ. 
  • БҮРЭН ДИЖИТАЛ СУВАГ: ЛэндМН нь технологиор дамжуулан хэрэглэгчдэдээ үнэ цэн бий болгохыг зорин ажилладаг бөгөөд завгүй бизнес эрхлэгчдэдээ Бизнесийн зээлийг LendMN аппликейшн  5 минутын дотор авах Илүү хялбар, төвөггүй авах боломжийг Монголдоо анхдагч байдлаар нэвтрүүлээд байна.  
  • УЯН ХАТАН НӨХЦӨЛ: Бизнес эрхлэгчид маань дунджаар 1.4 жил тутам шинэ зээлийн хүсэлт гаргадаг гэсэн статистик байдаг. Өөрөөр хэлбэл жил бүр нэг л төрлийн зээлийн хүсэлт гаргаж, бизнесээ судлуулж, ажлын хэдэн хоногоо үүнд зарцуулдаг. ЛэндМН -н зүгээс Илүү боломжийн хүрээнд харилцагч нартаа зээлийн батлагдсан эрхийн хүрээнд хэдэн ч удаа зээл авах, авсан зээлээ төлөх, шинээр дахин авах сонголтуудыг хязгааргүй нээлээ.

Санхүүгийн салбарыг дараагийн шатанд 

ЛэндМН нь 2018 онд Хэрэглээний зээлийг 5 минутад бүрэн дижиталаар олгож тухайн үед санхүүгийн салбарт Илүү шинэ боломжийг нээсэн. Харин энэ удаад Технологийн шийдлийн тусламжтайгаар ЛэндМН нь Бизнесийн зээлийг 100% дижиталаар шийдэж дараагийн шатанд гарган хялбарчилсан Монголдоо анхдагч санхүүгийн байгууллага боллоо.  

Энэхүү зээлийг хэн авах боломжтой вэ? 

Худалдаа, үйлчилгээний салбар тэр дундаа жижиглэн худалдаа, онлайн дэлгүүр, 6 болон 8 нэрийн дэлгүүр, бэлэн хувцас худалдаа, цайны газар, үсчин болон бусад үйлчилгээний бизнес эрхлэгч хэн бүхэн  хамрагдах боломжтой.   

Хэрхэн хамрагдах вэ? 

Та худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхэлдэг бөгөөд бизнестээ хөрөнгө оруулж өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бол доорх холбоос дээр дарж дижитал бизнесийн зээлийн хүсэлтээ илгээгээрэй.  

“Flexi Business” зээлийн хүсэлт илгээх: https://lend.mn/flexi-business-form/ 

LendMN аппликейшн татах: https://lend.mn/app 

Үргэлжлэх хугацаа: 2024.05.13-2024.05.31 хүртэл   

Flexi Business- Бизнестээ хөрөнгө оруулъя   

LendMN – Хамтдаа Асаая  

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл