Зээлийн тооцоолуур

Данс хотойтол нааддаг бидний баярууд

📆12 сар гарч 🎤Mariah Carey эгчийн дуугаар 🎄шинэ жил эхэлж, үргэлжлүүлээд 🥟цагаан сар, Март 8, Эр цэргийн баяр, 👶хүүхдийн баяр гээд, төлөвлөх зардлууд дуусахгүй.

Мэдээж тэр бүхэнд зориулж өмсөх дээл хувцас, бэлэг зэрэг нь бидний эдийн засагт, эрүүл ходоодонд хохиролтой байдгийг үгүйсгэхгүй. Тэгвэл энэ удаагийн ☕”Кофены хачир” булангаар яаж ‘TOXIC’ бишээр энэ олон баяруудын ард гарах талаар зөвлөмж хүргэж байна.

1. Та өөрийнхөө дансны нягтлан

Ямар нэгэн баяр тэмдэглэх гэж байгаа бол урьдчилан хэдэн хүн ирэхийг, баярын ширээний бэлтгэл болон бусад гарах зардлуудыг тооцож түүний дагуу явахыг хичээх хэрэгтэй. Сэтгэл хөдөлсөндөө клубд байгаа бүх хүнийг дайлж, нэг шөнийн дотор хадгаламжаа цуцлах хэрэггүй.

2. Үнэтэй биш, үнэ цэнтэй бэлэг.

Баярын өдрүүдээр бид ойр дотны хүмүүстээ хамгийн гоё, сайхан бэлэг өгөхийг эрмэлздэг. Гэхдээ тэглээ гээд заавал үнэтэй гэхээс илүү бэлэг өгөх гэж буй хүндээ хэрэг болохуйц энгийн зүйлсийг, эсвэл өөрийн гараар бүтээсэн урлал гэх мэт бэлэг байх нь санхүүгийн хувьд хямд ч тусаад, нөгөө хүндээ ч илүү үнэ цэнтэй мэдрэмж өгөх болно

3. Хувьсах чадвартай хувцас

Зөвхөн шинэ жилээр өмсөөд л үлдэх даашинз, цагаан сараар зээлээр авсан ноолууран дээлээс илүү, өөрт байгаа бусад хувцастайгаа тохируулаад өмсөхөд тохиромжтой хувцаснаас сонгох нь илүү эрүүл худалдан авалт болох боломжтой.

4. Эрүүл баярын ширээ

Бидний баярын бэлгэдэл өргөн дэлгэр боловч, өнөөгийн бидний баярын ширээний ихэнх хувийг, элсэн чихэр, сархад, гурилан бүтээгдэхүүн эзэлж байгаа нь харамсалтай. Тэгвэл баярын ширээнийхээ хэрэгцээгүй хэсгийг хасаж, илүү хэмнэлттэй, илүү эрүүл байлгахад одооноос эхэлж анхаараарай.

5. Өөрөө өөрийнхөө эзэн

Шинэ жил бүрээр заавал бялуу идэх ёстой, Марта 8-аар зөвхөн сарнай цэцгийн баглаа өгнө, гэх мэт баяр бүрээр тогтсон хандлагад баригдалгүй, өөрийн боломжид тааруулан баярлаж өнгөрүүлэхэд тийм ч буруу зүйл байхгүй шүү.

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл