Зээлийн тооцоолуур

Өвлийн өвөөгийн өгсөн хамгийн гоё бэлэг.

Урин цаг холдож, цас хаялах цагт хүн бүрд, тэр дундаа хүүхдүүдэд, шинэ жил, баярын ширээ, өвлийн өвгөнөөс авах бэлэг гээд хоног тоолон хүлээх догдлол бий.

Хүүхдэдээ бид ихэвчлэн ууттай бэлэг, хуванцар тоглоом гэх мэт тухайн үедээ баярлуулаад өнгөрөх зүйл бэлэглэдэг. Гэхдээ эд нар нь эргээд урт хугацаандаа хор болох ч тохиолдлууд бий. Тэгвэл энэ удаагийн “Кофены хачир” булангаараа “Өвлийн өвөөгийн өгсөн хамгийн гоё бэлэг” гэх сэдвийн дор бид хүүхдэд өгч ирээдүйд нь хөрөнгө оруулалт болох хамгийн оновчтой бэлгийн санаануудыг танд хуваалцаж байна.

1. Оюуны тэжээл

Оньсон болон, төрөл бүрийн эвлүүлдэг тоглоомууд нь хүүхдийн, логик сэтгэлгээ, асуудалд хандах хандлагад бодитоор нөлөөлж, сэтгэн бодох чадвараа хөгжүүлэхэд нь эергээр нөлөөлдөг байна.

2. Бүтээгч бэлэг

Гараараа урлан хийх бүтээл, уран зургийн хэрэгсэл ч юм уу, ямар нэгэн зүйл бүтээх нь мэдрэмж, гарын эв дүй, бүтээлч сэтгэлгээг бий болгох нь хамгийн гайхамшигт бэлгүүдийн нэг байж болох юм.

3. Номонд дурлуул

Нас насных нь онцлогт тохирсон, уран зохиолын, Шинжлэх ухааны хүүхдэд зориулсан ном гэх мэтээр ном уншиж дасгах нь, найруулан бичих, төсөөлөх гэх мэт олон чадваруудад эергээр нөлөөлөх төдийгүй хүмүүжилд хүртэл сайн нөлөө болж болох юм.

4. Мөрөөдлийн гүүр

Боловсрол, мөрөөдлийн ажил мэргэжил гээд ирээдүйд нь зарцуулагдах хуримтлал бий болгож, хөрөнгө оруулалт хийж, мөрөөдлийн гүүрийг нь бэлэглээрэй.

5. Спортлог бэлэг

Унадаг дугуй, сагсан бөмбөг, газрын теннис ч юм уу спортын хэрэгсэл нь хүүхдэд ирээдүйн эрүүл бие бялдар, зөв хэвшил, дадлыг хамтад нь бэлэглэж байгаа нэг хэлбэр юм.

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл