Зээлийн тооцоолуур

Хүсэл мөрөөдлийг хамтдаа асаая

Бидний хамгийн дуртай, хамгийн гайхалтай баяруудын нэг бол яахын аргагүй шинэ жилийн баяр билээ. Хүн төрөлхтөн шинэ жилийг одоогоос 2,000 гаруй жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн бол Монголчууд бид 100 гаруй жилийн өмнөөс тэмдэглэж эхэлжээ.

Бид гэртээ гацуур мод, өнгө өнгийн чимэглэл бас гэрлүүд, салют, оргилуун дарс, дуу хөгжмөөр өнгө нэмж, өвлийн өвгөнөөс ирсэн хүсэл шингэсэн бэлгээр хүүхэд багачуудаа баярлуулан хамгийн нандин дурсамжийг тэдэндээ үлдээж, шинэ он, шинэ жилээ угтдаг уламжлалтай.

Жилд нэг л болдог баяр учраас хүн бүр, тэр тусам өхөөрдөм хүүхэд багачууд он солигдох торгон мөч, шинэ оныг сэтгэл догдлон, хүлээж баярладаг. Тиймээс бид хүүхэд багачуудаа дурсамж дүүрэн баярлуулахыг хичээж, өвлийн өвгөнөөс хүссэн нандин хүслийг нь биелүүлэн гэр бүлдээ халуун уур амьсгал бүрдүүлэхийг жил бүр зорьдог билээ.

Энэ жил хүүхэд багачууддаа бэлэглэх бэлгээ чихэр жимс, элдэв амттан, хэрэгцээгүй зүйлсээр дүүргэх бус тэдний хүсэл мөрөөдлийг нь асааж, урам зоригийг нь бадрааж чадах тэр нэгэн гайхалтай зүйлсээр, хайраар дүүргэхийг зөвлөж байна.

https://youtu.be/iYHIcS5f7Rg

Бидний хүүхэд багачууддаа бэлэглэх бэлэг нь тэдний хүсэл мөрөөдлийг дэмжсэн, ирээдүйгээ гэрэлтүүлэх сэдэл өгч чадах бэлэг байгаад зогсохгүй урмын үг, хайраар баян байх нь таны гэр бүлийн нандин дурсамжийн нэгээр нэмж, таны гэр бүлдээ оруулсан хамгийн зөв хөрөнгө оруулалт болох юм.

Аливаа баяр ёслол гэдэг бол эдийн засгийн гэхээсээ илүү сэтгэлийн асуудал, зөвхөн материаллаг эд баялагтай холбоогүй гэдгийг бусдадаа түгээж бие биеийнхээ хүсэл мөрөөдлийг хамтдаа асаахыг уриалж байна.

Хүүхэд багачуудынхаа хүсэл мөрөөдлийг замчилъя, зөв чиглүүлье, тэднийгээ сонсож, ойлгож, юу сонирхож байгааг нь ажиглаж, ярилцаж, хайр шингэсэн зөв хөрөнгө оруулалт болох бэлэг бэлэглэж, илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээцгээе.

ЛэндМН-ээс нь гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд, нийт харилцагчдадаа удахгүй болох шинэ жилийн мэнд хүргэе.

#LendMN Хүсэл мөрөөдлийг #ХамтдааАсаая


Бичлэг үзэх

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл