Зээлийн тооцоолуур

Хувьцаа халаасалсан тухай мэдэгдэл

 

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 04 сарын 23-ны өдрийн ээлжит хурлын 21/17 тоот тогтоолын дагуу “ЛэндМН ББСБ” ХК нь 2021 оны 04 сарын 23-ны өдрөөс эхлэн МХБ-ээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болсон бөгөөд 2021 оны 10 сарын 18-ний өдрөөс 2021 оны 10 сарын 22-ны өдрийн хооронд нийт 185,101 ширхэг хувьцааг худалдан авч халаасаллаа. Компанийн хувьцааг эргүүлэн худалдан авсан арилжааны төрөл дараах байдалтай байна. 

Арилжааны төрөл 

Тоо ширхэг 

Нийт үнийн дүн

Энгийн

185,101

₮ 8,004,680

2021 оны 10 сарын 22-ны өдрийн хаалтын байдлаар 21/17 тоот тогтоолын хүрээнд нийт халаасалсан хувьцааны тоо 15,990,852 байна.