“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 04 сарын 23-ны өдрийн ээлжит хурлын 21/17 тоот тогтоолын дагуу “ЛэндМН ББСБ” ХК нь 2021 оны 04 сарын 23-ны өдрөөс эхлэн МХБ-ээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болсон бөгөөд 2021 оны 12 сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийн хооронд нийт 143,903 ширхэг хувьцааг худалдан авч халаасаллаа. Компанийн хувьцааг эргүүлэн худалдан авсан арилжааны төрөл дараах байдалтай байна.
Арилжааны төрөл |
Тоо ширхэг |
Нийт үнийн дүн |
Энгийн |
143,903 |
5,828,071.50 ₮ |
2021 оны 12 сарын 31-ний өдрийн хаалтын байдлаар 21/17 тоот тогтоолын хүрээнд нийт 19,088,587 ширхэг хувьцааг халаасалсан байна.