Зээлийн тооцоолуур

“ЛэндМН ББСБ” ХК 5.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар боллоо

Монгол Улсын анхдагч финтек компани “ЛэндМН ББСБ” ХК (MSE:LEND)-ийн хувьд 2023 онд зээлийн багцыг 76.4 хувь өсгөж 125.4 тэрбум төгрөгт, цэвэр ашгийг 260 хувь өсгөж 19.8 тэрбум төгрөгт, өөрийн хөрөнгийн өгөөжийг 46.3 хувьд хүргэж ажиллалаа.

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хурлаас компанийн 2023 оны цэвэр ашгийн 29.9 (хорин ес аравны ес) хувийг буюу 5,914,413,464 (таван тэрбум есөн зуун арван дөрвөн сая дөрвөн зуун арван гурван мянга дөрвөн зуун жаран дөрөв) төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэлээ. Тус шийдвэрийн дагуу компанийн нэгж хувьцаанд 8.0 (найм) төгрөг ногдож буй нь 2022 онтой харьцуулахад даруй 357.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Ногдол ашгийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулан олгох юм.

Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байхаар тогтоожээ.

Технологиор дамжуулан бүгдэд нээлттэй, гэгээлэг маргаашийг хамтдаа бүтээх зорилготой бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж байдаг хувьцаа эзэмшигчид, эрхэм түншүүд, үнэнч харилцагч та бүхэндээ талархлаа илэрхийлье.  

“ЛЭНДМН ББСБ” ХК

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл