Зээлийн тооцоолуур

“ЛэндМН ББСБ” ХК Лэнд Бонд гаргах зөвшөөрлөө авлаа

“ЛэндМН ББСБ” ХК нь 2016 оноос хойш тасралтгүй 7 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бөгөөд нээлттэй хувьцаат компани болсноос хойш нээлттэй болон хаалттай санхүүгийн хэрэгслүүдээр дамжуулан нийт 170 тэрбум төгрөгийг зохицуулах байгууллагын шаардлагад нийцүүлэн хуулийн дагуу олон нийтээс татан төвлөрүүлсэн  байна.

ЛэндМН нь Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 402 дугаар тогтоолоор 24 сарын хугацаатай, жилийн 18%-ийн хүүтэй, улирал тутам хүү төлөгдөх, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 90,000 ширхэг “Лэнд Бонд” өрийн хэрэгслийг олон нийтэд арилжаалах зөвшөөрлийг авсан байна. Энэ удаагийн нээлттэй бондыг амжилттай арилжаалснаар олон нийтэд 4 дэх удаагаа нээлттэй бонд санал болгож байгаа буюу хамгийн олон компанийн бондыг зах зээлд санал болгосон хувьцаат компани болж байна.

“Лэнд Бонд”-ын урьдчилсан захиалга өнөөдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр эхэллээ.

Харин“Лэнд Бонд”-ын анхдагч зах зээлийн захиалгыг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр эхлүүлэх тул хөрөнгө оруулагч та бүхэн дараах андеррайтеруудын аппликейшн болон утасны дугаараар холбогдон захиалгаа өгөх боломжтой:

Энэ удаагийн “Лэнд Бонд”-ын хувьд анхдагч зах зээлийн захиалга нийт татан төвлөрүүлэх үнийн дүн болох 9.0 тэрбум төгрөгт хүрсэн тохиолдолд арилжааг хаах тул амжиж захиалаарай.

Монголын АНХНЫ ФИНТЕК буюу цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгч ЛэндМН-тэй нэгдэж, ХӨРӨНГӨӨ ЭРСДЭЛ БАГАТАЙ УДИРДАХ  “Лэнд Бонд”-д хөрөнгө оруулаарай.

ЛэндМН нь 2023 оны хагас жилийн байдлаарх үйл ажиллагааны хураангуй үзүүлэлт:

  • LendMN аппликейшнийн таталт: 1.7 сая (Дотоодын номер 1 финтек)
  • Бүртгэлтэй харилцагчдын тоо: 1.2 сая (ББСБ дундаа хамгийн их )
  • Зээлийн багц: өмнөх оны мөн үеэс +95.2 хувиар өсөж ₮86.8 тэрбум төгрөг
  • Чанаргүй зээлийн багцад эзлэх хувь 4.7 хувь (Салбарын дундаж 7.7 хувь)
  • Нийт орлого:  +155 хувиар өсөж 20.7 тэрбум төгрөг
  • Цэвэр ашиг: +390.4 хувиар өсөж 8.3 тэрбум төгрөгт хүрч компанийн үйл ажиллагаа үсрэнгүй нэмэгдсэн байна.

Мөн ЛэндМН нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монголын Хөрөнгийн биржийн I ангиллын TOП-10 засаглал сайтай компанийн нэгээр шалгарсан ба компанийн амжилттай үйл ажиллагаанаас улбаалан нэгж хувьцааны ханш өмнөх оны эцсээс 54.5 хувиар өсөж хөрөнгө оруулагчдын идэвх нэмэгдсэн.

ЛэндМН нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш хөрөнгө оруулагчдынхаа хөрөнгийн өгөөж болон эргэн төлөлт, ногдол ашгийг цаг хугацаанд нь хариуцлагатайгаар тараан байршуулж, эргэн төлөлтийг хийж гүйцэтгэсээр ирсэн салбартаа үлгэр жишээ харилцагчид, хөрөнгө оруулагчдынхаа ИТГЭЛИЙГ хүлээсэн байгууллага билээ. Хөрөнгө оруулагчид та бүхний оруулсан хөрөнгө оруулалтаар бид амжилтаа улам бататган ажиллах юм.

Бидэнд үргэлж итгэл хүлээлгэн хөрөнгө оруулж, хамтдаа дараагийн үе, шинэ түүхийг бүтээлцэж байдаг нийт харилцагчид, хөрөнгө оруулагчдадаа БАЯРЛАЛАА.

Асаа.Асуудлаа шийд-ЛэндМН

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл