Зээлийн тооцоолуур

Сар тутам хүүгээ өгөх, олон нийтэд нээлттэй “цор ганц” бүтээгдэхүүнийг санал болгож байна


Эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа энэ үед иргэд бидний хувьд өндөр өгөөжтэй, эрсдэл багатай санхүүгийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах нь чухал билээ. 1 сарын дараа нөхцөл байдал хаашаа яаж эргэх нь тодорхойгүй байгаа ийм үед иргэд бид санхүүгийн хуримтлалаа зузаатгахын зэрэгцээ сар бүр тодорхой орлоготой байх хэрэгтэй. Түүнчлэн инфляц өндөр байгаа энэ үед мөнгөний үнэ цэн хадгалагдах шаардлагатай байна. Тэгвэл ямар санхүүгийн хэрэгслээр мөнгөө удирдах вэ?

  • Эрсдэл багатай байх
  • Барьцаа, баталгаа сайтай байх
  • Хүүгийн түвшин өндөр байх
  • Сар бүр хүүгээ өгдөг байх
  • Татварын дараах өгөөж нь инфляцаас дээгүүр байх
  • Санхүүгийн бүтээгдэхүүн гаргаж буй компани нь эргэн төлөлтийн түүх сайтай байх
зураг

 

Ер нь иргэд бид өдөр бүр санхүүгийн харилцаанд орж, мөнгөө хэрхэн өсгөх вэ гэдэг дээр санаа зовниж явдаг хэрнээ нэг л зүйл дээр “Алдаа” гаргадаг. Тэр нь санхүүгээ үр өгөөжтэй удирдахын тулд ямар нэгэн “Үйлдэл хийхгүй” байх явдал. Ингээд удаан хойрго хандсан өдөр бүр маань биднийг санхүүгийн эрх чөлөөнд эрт хүрэх боломжийг хойш нь татаж байдаг.    

Мөнгөө удирдахын тухайд энгийн нэгэн тооцооллыг хийж үзье. Та ямар нэг А гэсэн санхүүгийн бүтээгдэхүүнд 12 хувийн хүүтэй хөрөнгө оруулалт хийдэг байлаа гэж бодъё. Харин бонд буюу Б бүтээгдэхүүнд 17 хувьтай оруулах боломжтой байлаа. Тэгвэл эдгээр санхүүгийн бүтээгдэхүүний танд очих хүүгийн зөрөө 5 хувь байх нь. Гэтэл 5 хувь гэдэг нь 1 жилийн хугацаанд том ялгааг бий болгохгүй ч 10 жилийн хугацаанд 50 хувийн зөрөөг бий болгох нь. Өөрөөр хэлбэл урт хугацаанд таны мөнгө танд хэр хэмжээний хүү өгөх вэ гэдгийг таны өнөөдрийн сонголт шийднэ.

зураг

 

Хүү чухал ч түүнээс илүү чухал үзүүлэлт бол “Эрсдэл буюу эргэн төлөгдөх найдвартай байдал” юм. “ЛэндМН ББСБ” ХК-ийн хувьд зах зээлд гарсан цагаасаа эхлэн нийт 115 тэрбум төгрөгийн хаалттай болон нээлттэй санхүүжилтийг татан төвлөрүүлж, цаг хугацаанд нь амжилттай эргэн төлөлт хийсэн туршлагатай билээ.

зураг

 

Тэгвэл бид яг л энэ цаг үед хүмүүсийн хэрэгцээнд нийцсэн, сар бүр төлөгдөх өгөөжтэй, эргэн төлөлтийн амжилттай түүхтэй санхүүгийн бүтээгдэхүүнийг зах зээл дээр олон нийтэд санал болгож байгаадаа таатай байна. Түүнчлэн та сар бүр авах хүүгийн орлогоороо дахин хөрөнгө оруулалт хийн өгөөжөө нэмэгдүүлэх ч боломжтой юм.

зураг

 

Та бүхэн Лэнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны талаар мэдээлэл авах бол Райнос Инвестмент ҮЦК ХХК болон Өлзий энд Ко Капитал ҮЦК ХХК-тай холбогдоорой.

Райнос Инвестмент ҮЦК ХХК: 7510-0575 , www.rhinosinvest.mn, FB: RISMongolia 

Өлзий энд Ко Капитал ҮЦК ХХК: 7777-6377www.ucc.mn, FB: ulziicocapital 

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл