Зээлийн тооцоолуур

Монголын анхны финтек компани “ЛэндМН” олон нийтэд нээлттэй хувьцаат компани болно.

Технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хослуулсан, Монголын банк санхүүгийн салбарын анхны финтек компани болох ЛэндМН олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болж компанийхаа 25 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжаалах зөвшөөрлөө Санхүүгийн Зохицуулах Хорооноос аваад байна.
Гар утастай хүн бүрийг ирээдүйдээ хөрөнгө оруулах боломжийг хангах зорилгоор компанийн нэгж хувьцааг 25 төгрөгөөр санал болгож байна. Хөрөнгийн зах зээл дээрээс нийт 5 тэрбум төгрөг төвлөрүүлэн, үндсэн үйл ажиллагаандаа буюу 100% зээлийн эх үүсвэрт зарцуулж үйл ажиллагаа өргөжүүлэх юм.
ЛэндМН хувьцааны андеррайтараар “Мирэ эссет секьюритис Монгол ҮЦК ажиллах ба хувьцааны анхдагч зах зээлийн захиалгыг 2018 оны 2-р сарын 21-ээс 2018 оны 03-р сарын 07-ны 13 цаг хүртэл авах юм.


“ЛэндМН ББСБ” компани нь хиймэл оюун ухаанд суурилсан Fintech буюу цоо шинэ санхүүгийн бизнес моделийг Монгол Улсын санхүүнийн салбарт 2016 онд анх удаа нэвтрүүлсэн юм. LendMN аппликейшнээр дамжуулан барьцаагүй, хямд өртөгтэй, хэрэглээний цахим зээлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд компанийн хэрэглэгч, харилцагчдын тоо 24,000 хүрсэн бөгөөд өдөрт дундажаар 1500 хэрэглэгчдийн яаралтай зээлийн хэрэгцээг шийддэг юм. Харилцагчид, зээлийн тоо өндөр ч зээлийн эргэн төлөлт 98.3 хувьтай байгаа нь харилцагч компани хооронд бат итгэлцэл бий болгож чадсаны илэрхийлэл юм.
2018 оны анхны анхдагч зах зээлд гарч буй ЛэндМН компанийн дэлгэрэнгүй танилцуулгыг олон нийтэд нээлттэйгээр 2 сарын 13-ний Мягмар гаригийн 12:00 цагт Блю Скай Таурын 3 давхар Кристал танхимд танилцуулна.  Сонирхсон хүн бүхэнд нээлттэй иргэд та бүхнийг урьж байна. 
2018 оны 2 сарын 09

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл