Зээлийн тооцоолуур

ЛЭНДМН ОЛОН УЛСЫН МӨНГӨН ГУЙВУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

ЛэндМН компани олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлж Лондонд төвтэй Thunes компанитай хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Thunes компани нь дэлхий даяар 80 гаруй оронд 9000 гаруй компанийн төлбөрийн системтэй хамтарч ажилладаг салбарын томоохон тоглогчдын нэг юм байна.

Хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-аас өдрийн 8 сая хүртэлх төгрөгийг ердөө 5 секундын дотор 5000 Воны шимтгэлтэйгээр шилжүүлэх боломжтой байх юм. Хүлээн авагч нь зөвхөн ЛэндМН аппликейшний хэрэглэгчид байх бөгөөд БНСУ-д ажиллаж, амьдарч буй иргэд энэхүү үйлчилгээг авахын тулд Hanpass аппликейшнийг суулгаж, тус улсын аль ч банкны дансыг холбож баталгаажуулснаар ашиглах боломжтой.
Мөн ЛэндМН мөнгөн гуйвуулгын үйлчилгээ нэвтрүүлж байгаатай холбоотойгоор 6-р сарын 1 өдрийг хүртэл Hanpass аппликейшнаар хийсэн бүх мөнгөн гуйвуулгыг шимтгэлгүй болгох урамшуулал гаргаснаа зарлалаа. Ийнхүү хилийн чанадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдэд олон улсын мөнгөн гуйвуулгыг дуртай үедээ хамгийн хялбараар, мөн хямд шимтгэлтэйгээр хийх боломж нээгдэж байна.
Цаашид БНСУ-аас гадна АНУ, Австрали, Япон, Европын орнууд зэрэг Монгол иргэдийн хамгийн их суурьшдаг орнуудад үйлчилгээг нээх болохоо тус компани мэдэгдсэн юм.
ЛэндМН апп татах: http://bit.ly/2Hf6NBs

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл