Зээлийн тооцоолуур

“ЛЭНДМН ББСБ” ХК МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН 1-ДҮГЭЭР АНГИЛАЛЛЫН ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 2 дугаар сарын 28-ний өдрийн А/19 тоот тушаалаар “Лэнд МН ББСБ” ХК-ийн үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн “II” ангиллаас ахиулан “I” ангилалд бүртгэлээ. Ингэснээр ЛэндМН ББСБ ХК нь Монголын хөрөнгийн биржийн “I” дүгээр ангиллын компани боллоо. Энэхүү шийдвэр нь компанид гадаадын хөрөнгө оруулагч нарын оролцоог нэмэгдүүлэх, дотоодын даатгалын компаниудтай стратегийн төвшинд хамтран ажиллах шинэ шинэ боломжуудыг олгож байгаа юм.

ЛэндМН компани нь 1 жилийн өмнө нээлттэй хувьцаат болж 2018 оны 3 сарын 14 нд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцааны 2 догч зах зээлийн арилжаагаа нэг хувьцааны үнийг 25 төгрөгөөр эхлүүлж байсан бол 2019 оны 2-р сарын 28-ны өдрийн хаалтын ханшаар 68.05 төгрөгт хүрсэн байна. Компани өнгөрсөн 1 жилийн хугацаанд нээлттэй хувьцаат компани, компанийн засаглалын зарчмуудыг мөрдөн ажиллаж тайлангаа цаг тухайд нь дэлгэрэнгүй гаргаж бусад хувьцаат компаниуддаа уриалан ажилласан билээ.

ЛэндМН ББСБ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2019 оны 3-р сарын 23 ны Бямба гаригт 12:00 цагаас зарлагдаад байна.

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл