Зээлийн тооцоолуур

ЛЭНДМН ББСБ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХНЫ ХУРАЛ БОЛЛОО

2018 оны 05-р сарын 10-ны өдөр “ЛэндМН” ББСБ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал амжилттай болж өнгөрлөө.

Хуралд нийт саналын эрхтэй хувьцааны 87.35%-ийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчид биечлэн оролцож компанийн засаглалын тогтолцоотой холбоотой дараах нэн чухал шийдвэрүүдийг гаргалаа . Тухайлбал:

  1. Компанийн засаглалын үндсэн баримт бичиг болох дүрмээ батлав.
  2. Компанийн бизнесийн бодлого, стратегийн удирдлагыг хэрэгжүүлэх, гүйцэтгэх удирдлагын багыг бодлогын удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих анхны Төлөөлөн Удирдах Зөвлөлийг байгуулан түүний гишүүдийг сонгон, холбогдох төсвийг нь баталлаа.

Хурлын үеэр компанийн удирдлагын зүгээс 2018 оны эхний 4 сарын санхүү, үйл ажиллагаа болон хувьцааны арилжааны мэдээллийг танилцуулсан ба байгуулагдсанаасаа хойш нийт 48.5 тэрбум төгрөгийн зээлийг олгон 4-р сарын эцсийн байдлаар 8.5 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, 45 мянга гаруй идэвхтэй зээлдэгчидтэй, эхний 4 сард нийт 748 сая төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан тухайгаа хувьцаа эзэмшигчиддээ танилцууллаа. 

Хурлын үеэр бид зөвхөн өнгөрсөн үзүүлэлтүүдээ мэдээлэхээс гадна ойрын ирээдүйд танилцуулах шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, бүтээгдэхүүнийхээ сайжруулалтын талаарх мэдээллээ хуваалцав. Эдгээрээс онцолбол:
  • ЛэндМН аппликэйшны user experience буюу дизайн шинэчлэгдэнэ
  • Шинээр бүртгүүлэх ердөө процесс 2 хон минут үргэлжилдэг болно
  • МУ-ын иргэний үнэмлэхийг таних, уншуулах боломжтой болсон
  • Зээлийн хэмжээ 50 мянгаас 2 сая төгрөг хүртэлх нэмэгдэж байгаа
  • Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн
  • Хэрэглээний төлбөр тооцоогоо ЛэндМН-ээр хийх боломжтой болно
  • Мөнгө шилжүүлэг хийх боломжтой болно
  • Зээлийнхээ хэмжээнд багтсан даатгалын үйлчилгээнүүдийг худалдаж авах

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл компанийн цахим хуудас болон доорх хаягаар хандана уу.
“ЛэндМН ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга Ч.Намираа
Утас: 9900-3223 Имэйл: board@lend.mn
Цахим хуудас: https://lend.mn


ЛэндМН ББСБ ХК-ийн тухай
“ЛэндМН ББСБ” ХК Монгол улсын санхүүгийн зах зээлд анх удаа технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хамтатгасан Финтек бизнес моделийг LendMN аппликейшнээр дамжуулан амжилттай нэвтрүүлж буй барьцаагүй хямд өртөгтэй, хэрэглээний бичил цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл