Зээлийн тооцоолуур

“ЛэндМН ББСБ” ХК бүх ажилчдын хамтаар бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэлээ

 

“ЛэндМН ББСБ” ХК бүх ажилчдынхаа хамтаар зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхдүүдийг эх орондоо үнэ төлбөргүй эмчилж Монголын ирээдүй болсон бяцхан үрсэд амьдрал бэлэглэх зорилготой “Зүрх мартахгүй” төслийг дэмжиж, өөрсдийн нэг өдрийн цалин буюу 15,000,000₮ хандивлан шинэ оны босгон дээр нэг бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэлээ. 

Зүрхний төрөлхийн гажиг нь дэлхий нийтэд хамгийн түгээмэл тохиолддог эмгэг бөгөөд хүндрэлийн зэргээсээ хамааран мэс заслаар эмчлэгддэг. Дэлхийд 100 төрөлт тутамд 1 тохиолддог бол Монгол Улсад жилд дунджаар 1000 орчим зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд төрж байгаагаас 200-300 нь мэс засал хийлгэх шаардлагатай байдаг. 

Гаднын улсуудад өндөр зардлаар хийгддэг энэхүү мэс заслыг эх орондоо үнэ төлбөргүйгээр хийхээр зориг шулуудсан “УБ Сонгдо” эмнэлгийн 30 гаруй жилийн туршлагатай хамт олон сайхан сэтгэлт хувь хүмүүс, албан байгууллагуудын тусламжтайгаар энэхүү төслөө амжилттай үргэлжлүүлэн одоогийн байдлаар нийт 82 хүүхдэд мэс засал хийж эдгээн амьдрал бэлэглээд байгаа билээ. Харин ЛэндМН-ийн хамт олны энэхүү хандиваар 83 дахь зүрхийг амжилттай аврахаар болсон баярт мэдээг танд хүргэхдээ таатай байна. 

Ийнхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхээр олон хүмүүс сэтгэлийн хандив өргөсөөр байгаа хэдий ч тусламж хэрэгтэй бяцхан зүрх түүнээс ч их учраас та бүгдийг нэгдэхийг уриалан LendMN болон SuperUp аппликейшний “Хандив” цэсэнд төслийг нээлттэйгээр байршуулан хүн бүрд хамгийн хялбараар хандив өгөх боломжийг бүрдүүлж ажиллахаар боллоо. Аппликейшнээр дамжуулан хандив өгөх боломжтой болсон үед бид цахим хуудсаараа дамжуулан дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно. 

Бяцхан зүрх бүрийг эмчилж, эрүүл болгох гэгээн зорилготой “Зүрх мартахгүй” төсөлд бусад бизнесийн байгууллагуудыг ч мөн адил нэгдэж, хамтдаа бяцхан зүрх бүрийг эрүүл цохилуулж, амьдрал бэлэглэхийг уриалж байна. 

“ЛэндМН ББСБ” ХК-ийн хамт олноос

 

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл