Барьцаагүй цахим зээлийн үйлчилгээгээрээ анх хэрэглэгчдэд танигдсан ЛэндМН төлбөр тооцооны шинэ үеийн хэрэгсэл “Лэнд хэтэвч” үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд удаагүй байгаа бол энэ 12 дугаар сарыг “Цөм хямдралын сар” болгон зарлаж хэтэвч хэрэглэгчиддээ бэлэг барьж байна.
Та Хар баасан гарагийн хямдралаар хүссэн хямдралаа авч чадаагүй юу? Тэгвэл анхаарлаа наашаа хандуулаарай.
Лэндийн цөм хямдралын сараар ЛэндМН-тэй хамтран ажиллагч томоохон брэндүүд, ресторан, дэлгүүр худалдаа үйлчилгээний байгууллагуудын 30%, 50%-ийн хямдралын купонуудыг зөвхөн “Лэнд Хэтэвч”-ээр дамжуулан бүтэн сарын турш худалдан авах боломжтой болсныг дуулгахад таатай байна. Цөм хямдралтай сарын урамшуулалт хөтөлбөрт хүссэн хүн бүр оролцох боломжтой юм.
Өөрөөр хэлбэл та аль ч банкны харилцагч, аль ч үүрэн операторын хэрэглэгч байж болно. Урамшуулалд хамрагдахын тулд та LendMN аппликейшныг энд дарж татан авч, өөрийн гар утасны дугаараараа бүртгүүлэн “Лэнд Хэтэвч” идэвхжүүлэхэд л хангалттай.
Цөм хямдарсан купонуудын тоо хязгаартай тул бусдаас түрүүлэн аваарай.
Купоноо худалдан аваад Цөм хямдралын 12-р сард багтаан хүссэн өдрөө бараа бүтээгдэхүүнээ очиж авах боломжтой юм.
ЛэндМН аппликейшн татах: http://app.lend.mn/cp
Мэдээлэл авах: https://www.facebook.com/LendMN/, www.lend.mn, 7707 0101