Зээлийн тооцоолуур

Автомашин авахдаа анхаарах 9 зөвлөгөө

Нийтийн тээвэр нь хөгжөөгүй цаг агаарын жилийн дундаж нь -1 градуст амьдардаг манай улсын хувьд ажил, гэр, хүүхдийн сургууль хооронд хувийн машинаар зорчиж ажлаа амжуулах хэрэгцээ үүсдэг. Мөн жил бүрийн статистик тоон мэдээллүүдээс харахад жолооч нарын ихэнх нь 2-4 жил тутамд машинаа сольдог байна. Тиймээс өнөөдөр бид та бүхэнд цаг хугацаа, тав тухдаа хөрөнгө оруулалт хийдэг автомашинаа авахдаа анхаарах ёстой 9 зүйлийн талаар зөвлөгөө болгон бэлдлээ. Мэдээж та LendMN-ийн автомашины зээлийг сонирхоод үзэхээ мартуузай.

1. Яарахгүй байх

Хангалттай цаг гаргаж, илүү их мэдээлэл цуглуул, таны сонирхож байгаа машиныг унаж байсан хүмүүстэй зөвлөлд, машиныг туршиж үз, болж бүтэхгүй бүх үзүүлэлтүүдийг жигнэж, харьцуулж үзээрэй. Сэтгэл хөөрөл дээрээ тулгуурлан яарч гаргасан шийдвэр таныг гонсойлгож мэднэ.

2. Хямдруулах уу гэж асуухын оронд…

Сонирхож байгаа машиныг тань өөр автосалон эсвэл өөр хүн бага үнээр өгөхийг санал болгосон тухай хэлээд үзээрэй. Борлуулагч нарын дунд өрсөлдөөн байдаг тул тэд танд өөр үнэ санал болгоно.

3. Хөнгөлөлт урамшууллыг ашиглах

12-р сараас 3-р сар хүртэл автомашины худалдаа эрхлэгчид урамшуулал ихээр зарладаг. Үүнээс гадна жилийн эцсээр машин авахад зах зээлийн үнээс арай хямд үнэ санал болгодог. Яагаад гэвэл өнгөрч буй оны загвар учраас худалдаа эрхлэгч нар энэ ондоо багтаан худалдаалахыг хүсдэг ажээ.

4. Унаж, барьж үзэх

Машин худалдан авахдаа худалдагч эсвэл менежерийн үгэнд бүрэн итгэх хэрэггүй. Менежер болон худалдагч хэчнээн мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа хэдий ч хувийн ашиг сонирхол буюу борлуулалтын төлөвлөгөө, борлуулалтаас хүртэх хувь зэрэг сонирхлоо тавьж чадахгүй. Тиймээс та заавал өөрөө барьж үзэн турших хэрэгтэй.

5. Техникийн үзүүлэлт дундаас сонголтоо хийх

Хүмүүс өөрийн орлого, статусыг автомашинаараа илэрхийлэхийг хүсэж дээд зэрэглэлийн загварын машин сонгох гэж хичээдэг. Харин бидний зүгээс та бүхэнд аль болох техникийн үзүүлэлт, үнэ, шатахуун зарцуулалт, аюулгүй найдвартай байдлыг харгалзан үзэж машинаа сонгох нь тохиромжтой байдаг гэж зөвлөж байна.

6. 3 жилийн дүрэм

Шинэ оны загвар авахаас аль болох зайлсхийх нь заримдаа ашигтай байдаг. Эхний 3 жилийн турш үйлдвэрүүд шинэ бүтээгдэхүүнийхээ доголдол, алдааг цуглуулж сайжруулах ажлыг хийдэг. 3 жилийн өмнө шинээр гарч зах зээл дээр танигдсан загварын автомашин сонгох нь илүү сайн сонголт болдог гэдгийг мэргэжлийнхэн зөвлөдөг ажээ.

7. Илүүдэл хэрэгсэлд нэмэлт төлбөр төлөх

Машин худалдаж авахдаа өөрт чухам ямар нэмэлт хэрэгсэл хэрэгтэй байгаагаа сайтар бодоорой, яагаад гэвэл нэмэлт хэрэгсэл суурилуулахад өндөр үнэ төлөх болно. Харин нэмэлтээр суурилуулсан хэрэгслийг тэр болгон байнга хэрэглээд байдаггүйг мартаж болохгүй.

8. Автомашин ба Өрхийн орлого

Бүх зүйл өнөөдөр шиг байдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Машин худалдаж авахдаа зөвхөн үнийг нь л анхаарахаас бус цаашид гарах зардал, зээлийн хүү болон шатахуун зарцуулалтын зардал зэргийг тэр бүр нарийн тооцдоггүй. Тийм учраас машин авахдаа өөрийнхөө орлогыг бодитоор дүгнэж цаашид автомашины зардлыг гэр бүлийн толгойн өвчин болгохгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.

9. Дараа нь зарах тухайгаа бодох

Машинаа худалдах тухай бодох цаг ирэх нь ойлгомжтой. Тийм учраас хэд хэдэн зүйлд анхаарал хандуулахаас өөр аргагүй болно.

Нэгдүгээрт, Автомашины марк маш чухал байр суурь эзэлнэ. Жолооч нарын дунд алдаршсан эсвэл алдаршаагүй хэд хэдэн марк байдаг. Хоёрдугаарт, Сэлбэг болон хөдөлгүүр. За тэгээд, гуравдугаарт автомашины өнгийг мартаж болохгүй. Цагаан, хар эсвэл мөнгөлөг өнгөтэй машин цэнхэр, улаан, ногоон гэх мэт өнгөтэй машинаас хамаагүй хурдан зарагддаг байна.​

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл