Зээлийн тооцоолуур

Санхүү, технологийг хослуулсан 2017 оны ШИЛДЭГ 3 ШИЙДЭЛ


Ухаалаг гар утас хэрэглээнд нэвтэрч эхлэх үед бид “Утас ухаантай байна гэж юу байхав, зураг авахаас өөр шид алга даа” гэх мэтээр өнгөцхөн ханддаг байв. Саяхныг хүртэл хүмүүс гар утасны камер нь ямар агуу болохыг л өгүүлдэг байлаа. Харин одоо бол байдал өөрчлөгдсөн. Ухаалаг утасны хэрэглээг бүрэн гаргах ч боломж бүрдэж эхэлсэн юм. Зөвхөн санхүүгийн хэрэглээгээр авч үзэхэд өнгөрсөн 2017 онд бидэнд гурван шинэ дэвшил гарчээ. Ухаалаг утасны хэрэглээ өсөхийн хэрээр бидний дата хэрэглээ давхар өсөж, харин дата хэрэглээ нь өдөр тутмын хэрэглээ болсноор нэр бүхий санхүүгийн болон бусад төрлийн үйлчилгээг авахад илүү хялбар болов.

Монголын Арилжааны банкнууд qPay үйлчилгээг нэвтрүүлж, иргэдэд богино хугацаанд бичил зээл авах LendMN үйлчилгээг AND Global хэрэгжүүлсэн бол Голомт БанкSocial Pay” хэмээх үйлчилгээгээ танилцууллаа. Түүнчлэн Монголын анхны Финтекүүдийн нэг Most Money хурууны хээ уншиж, нууц үг тайлах горимыг нэвтрүүлсэн нь өнгөрсөн оны хамгийн хэрэгтэй шийдлийн нэг байв. Энэ мэт үйлчилгээний ачаар бид санхүүгийн харилцаагаа илүү хурдан гүйцэтгэх боломжтой болсон юм.

Нэгдүгээрт LendMN:

7-оос 30 хүртэлх хоногийн хугацаатайгаар 50 мянгаас 1 сая төгрөгийн зээлийг гар утсаа гаргаж ирээд, хэдхэн товчлуур дараад гүйцэтгэнэ гэдэг дэндүү хялбар зүйл. Түүнчлэн бүртгэлээ бүрэн хийлгэснээс хойш хэрэглэгч заавал зээл олгогчтой биечлэн уулзах шаардлагагүй. Долоо хоногийн 7 өдөр 24 цагийн турш ажиллах аппликейшнээ ашиглаад л хаанаас ч хамаагүй зээл авна. Ийм хялбар үйлчилгээ хэрэглэгчид санал болгосноор жинхэнэ утгаараа цахим санхүүгийн үйлчилгээг хэрэглэгчийн гарт атгуулсан зүйл болсон юм.
ЛэндМН-ны үйлчилгээ 2017 оны 1 сард Монголын зах зээлд анх нэвтэрсэн бөгөөд толгой компани болох Анд Глобал нь өнгөрсөн онд Монгол болон Японы хөрөнгө оруулагчдаас 5 сая ам. долларын санхүүжилт авснаар толгой компанийн зах зээлийн үнэлгээ нь 30,8 сая ам. долларт хүрч, Forbes, Tech in Asia, болон Blackbox тэднийг онцолсон юм.

Үүгээр зогсохгүй Анд глобал компани 2017 онд Филиппин, Японы зах зээлд үйл ажиллагаагааа эхлүүсэн ба энэ жил илүү өргөжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Финтекийн салбарт өндөр амжилттай яваа Монголын анхны гарааны бизнесүүдийн нэг болж байна.
Татах линк: iOS, Android

Хоёрдугаарт QPay үйлчилгээ:

Хамгийн түрүүнд ХААН банк 2017 оны эхээр qPay үйлчилгээг танилцуулж, төлбөр тооцоогоо гүйцэтгэхэд заавал дансны дугаар, хэрэглэгчийн нэр оруулахгүйгээр хэдхэн хоромд гүйцэтгэх боломж олгов. Жишээлбэл Khan Bank аппликейшнд байрлах qPay цэсийг ашиглан хэрэглэгч төлбөр төлөх, өөрийн дансандаа QR код үүсгэж, орлого хүлээн авах боломжтой юм. Дансны дугаар бичих шаардлагагүй, гурван алхмаар л төлбөр төлж, НӨАТ-ын системд автоматаар бүртгэгдэх гээд давуу тал олон.

Бусад арилжааны банкууд ч мөн адил энэхүү үйлчилгээг нэвтрүүлж, худалдаа, үйлчилгээний газруудад банкнуудын QR код бүхий хаяг харагдах болов. Хамгийн дэвшилтэй нь QR код нь тухайн банкны дансыг хадгалах учраас хэрэглэгч зөвхөн өөрийн банкны данснаас гадна банк хоорондын гүйлгээг үүгээр дамжуулан гүйцэтгэх боломж бүрджээ.

Гуравдугаарт Social Pay:

Зарчмын хувьд энгийн л төлбөр төлөх үйлчилгээ. Гэхдээ өнөөдөр бидний өдөр тутам ашиглах болсон Facebook, Twitter, цахим шуудан зэрэгт үндэслэн хэрэглэгчийн дансны мэдээллийг холбосон гэдгээрээ онцлог. Ийм ч учраас хэрэглэгч Social Pay аппликейшнийг татаад өөрийн утсан дээр бүртгэлтэй байгаа Facebook-ийн найзууд, Twitter-ийн жиргээчид рүү хормын төдийд мөнгө шилжүүлэх боломжтой юм.

100-1,000,000 төгрөгийн шилжүүлэг хийх боломжтой төдийгүй, найзууд руугаа нэхэмжлэх илгээж болно. Дээрх үйлчилгээнүүд өмнө нь олон үйлдэлтэй байсан санхүүгийн үйлчилгээнүүдийг хэдхэн хоромд авах, гүйцэтгэх боломж олгосон тун дэвшилтэт шийдлүүд юм.
Татах линкiOSAndroid



Эх сурвалж: gogo.mn

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл