Зээлийн тооцоолуур

Дэлхийн эн,
Үнэнч сэтгэл,
Эвийн хүч

Түгээмэл асуулт, хариулт

Танд ЛэндМН ББСБ ХК-н хувьцааны талаар түгээмэл асуулт ба хариулт
  • “ЛэндМН ББСБ” ХК нь 2016 оноос хойш Монгол улсын зах зээлд анх удаа технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хамтатгасан Финтек бизнес моделийг LendMN аппликейшнээр дамжуулан амжилттай нэвтрүүлсэн төдийгүй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болон хэрэглээний цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.
  • Хэзээ ч хаанаас ч ЛэндМН ганц товч дараад хэрэгцээтэй мөнгөө барьцаагүй зээлэх үйлчилгээ. Дэлхийд зөвшөөрөгдсөн технологид суурилсан бүрэн автомат санхүүгийн үйлчилгээний систем. Хүнээс үл хамаарах “Хиймэл оюун ухаан” зээлийн шийдвэрийг шударгаар гаргана. Харилцагч зээл авахад ердөө 1-3 минут л шаардлагатай. Ямар нэгэн барьцаа шаарддаггүй. 24 цагийн турш хаана ч байсан ашиглах боломжтой
  • Манай компанийн удирдлага, хамт олон 2015 оноос хойш ЛэндМН төслийн шийдлийг боловсруулж, хөгжүүлэлтийг хийж байна. Энэхүү төслийн санаа нь найз нөхөд, хамт олон, ойр дотны хүмүүсийн хооронд бага дүнтэй зээл авах, өгөх харилцаа ихээхэн түгээмэл байдаг боловч уг зээлээс ихэнх тохиолдолд харилцааны сөрөг асуудал үүсдэгийг хэрхэн яаж зохицуулах вэ? Гэсэн асуултаас эхлэлтэй байсан гэдэг.

Компани ирэх жилүүдэд улам өсч, харилцагчдын тоо эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа. Үүнтэй уялдуулах зээлийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг хөрөнгийн зах зээлээс санхүүжүүлэх зорилготой байгаагаас гадна бидний анхнаасаа баримталсан бодлогын дагуу харилцагчидтайгаа илүү ойр байж, зөвхөн зээлдэгч биш, хөрөнгө оруулагч “ашиг авдаг” болно.

Манай компанийн хувьцааг авч, хөрөнгө оруулаад ашиг авах боломжийг санал болгож байна. Энэ бизнес 20 мянган хэрэглэгчийн хүчээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бол эдгээр хэрэглэгчдэд үр өгөөжийг нь хамтдаа хүртэх боломжийг санал болгож байгаа.

Аль болох олон зээлдэгчтэй биш олон хүнд өгөөжийг нь хүртээсэй, олон хүн ирээдүйдээ итгэлтэй, дундаж давхаргынхан улам олон болоосой гэж хүсч байна. Бид ирээдүйгээ харах ёстой. Иргэд, харилцагчид маань орлогын нэмэлт эх үүсвэртэй, баталгаатай амьдралтай болох тусам бидний ирээдүйд гаргах шинэ үйлчилгээг улам олон хүн хэрэглэж, ашиглах болно. Энэ нь цаашид олон шинэ үйлчилгээ нэвтрүүлэх боломж, үндэс суурь нь юм.

  • Манай компани нь бизнес төлөвлөгөөний хүрээнд 2018 онд нийт 14 тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлэх шаардлагатайгаас 5 тэрбум төгрөгийг нэмж хувьцаа гарган санхүүжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
  • Бид Монголчууд та бүхэндээ компанийнхаа 12.5%-ийг олон нийтэд, 12.5%-ийг стратегийн хөрөнгө оруулагчидад бөгөөд нийт 25%-ийг нэгж бүрийн 25 төгрөгийн үнэтэй 200 сая хувьцаа болгон санал болгож байна.

Хөрөнгийн зах зээлээс буюу иргэдээсээ бүрдүүлсэн хөрөнгөө 100% үндсэн үйл ажиллагаа болох зээлийн эх үүсвэртээ оруулна. Ингэснээр санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа олон мянган хүнд үйлчлэх боломж олдох болно. Мөн үүний хирээр ашгаа жил бүр хуваарилах болно.

2022 онд нийт харилцагчийн тоо 5 дахин өсч 125,000-д хүрэх, нийт зээлийн хэмжээ 1 их наяд төгрөгт хүрч, нийт зах зээлийн 25%-ийг эзэлсэн томоохон компани болно гэсэн тооцоолол хийсэн.

Бид үйлчилгээний нэр төрөл, ЛэндМН аппликейшн хөгжүүлэлтээ тогтмол хийж, шинэлэг үйлчилгээг нэвтрүүлснээр дээрх зорилтоо биелүүлэх бүрэн боломжтой. Жишээ нь барьцаагүй шуурхай зээлээс гадна 2018 онд багтаан ЖДҮ эрхлэгчдэд зориулсан зээл, төлбөр тооцоог хялбар шийдэх шинэ шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна.

Нөгөө талаар Хятад улс 2017-2020 онд нийт хүн амынхаа 13-16%-ийг Финтек үйлчилгээнд хамруулна гэж таамагласан байна. Энэ хувь Монголд ижил байна гэж үзвэл 403-496,000 хүн амын зах зээл байна. Үүний ¼ гэж үзвэл 80-124,000 хэрэглэгч манай үйлчилгээг хэрэглэх магадлал өндөр байна.

Үнэт цаас гаргагчийн ТУЗ-ийн 2017 оны 12 сарын 07-ны өдрийн хурлаар 2018-2019 оны ногдол ашгийн тухай дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: Ногдол ашгийн бодлогын “Ногдол ашиг хуваарилах нөхцөл”-д заасан нөхцөл байдал хангагдсан тохиолдолд 2018, 2019 онд хуваарилах ногдол ашгийн хэмжээг тайлант үеийн аудитлагдсан цэвэр ашгийн 20-оос багагүй хувиар тогтоосугай. Ногдол ашгийн хувь хэмжээг санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ТУЗ-өөс шийдвэрлэнэ. Ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлэх бодлого баримтална.

LendMN нь Монголоос олон улсын зах зээлд өрсөлдөх анхны санхүүгийн технологийн брэнд юм. Бид LendMN гар утасны аппликейшнээр зээлийн шийдвэр гаргалтыг хормын дотор шийддэг технологийг шийдлийг бүтээгээд зогссонгүй Монголын зах зээлд иргэдийн хамгийн ихээр хүсэмжилж байгаа барьцаагүй хэрэглээний зээлийг олгодог.

Манай групп компани болох Анд системс ХХК нь Монголын хамгийн анхны бие даасан технологийн бизнесийн судалгаа хөгжүүлэлт (R&D)-ийн компани бөгөөд манай Монгол инженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хамт олон 2014 оноос санхүүгийн үйлчилгээг олон сая хүнд хамгийн хялбар, өртөг багатай аргаар хүргэх технологийн шийдлийг боловсруулж эхэлсэн.

Үүнээс жилийн дараа бид LendMN гарааны бизнесийн төслийг санаачилж, хиймэл оюун ухааны (AI) технологийг санхүүгийн шийдэлтэй хослуулсан Монголдоо анхдагч Fintech бизнесийн загварыг боловсруулж, 2016 оны 3-р улирлаас санхүүгийн үйлчилгээгээ зах зээлд туршилтаар нэвтрүүлсэн юм. Бидний хөгжүүлсэн технологи нь хэрэглэгчийн санхүүгийн асуудлыг хэрэглээнд хамгийн ойр гар утасны аппликейшнээр дамжуулан хормын дотор шийддэг нь санхүүгийн үйлчилгээг хялбар, хэмнэлттэй, мөн хүртээмжтэй болгож байна.

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл