Зээлийн тооцоолуур

ЛэндМН блокчэйн ашиглан үнэт цаас арилжаална

Өнөөдөр Биржийн бус зах зээлийн блокчэйн арилжааны систем нээлтээ хийлээ.  Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо болон Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс Биржийн бус зах зээлийн туршлага, зохистой үйл ажиллагааг үнэлэн блокчэйнд суурилсан платформ буюу 24 цагаар арилжаалагддаг анхны үнэт цаас гаргагчаар “ЛэндМН ББСБ” ХК болон Тера анлимитед ХХК сонгогдон, цан цохих ёслолын арга хэмжээг хамтран амжилттай зохион байгууллаа.

ЛэндМН-ийн технологийг хариуцдаг Анд Системс ХХК нь Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоотой хамтран тус платформын хөгжүүлэлтийг блокчэйнийн тусламжтайгаар дараагийн шатанд гаргах төдийгүй ДЭЛХИЙД АНХ УДАА блокчэйн ашигласан үнэт цаас арилжаалах арилжааны платформыг хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Улмаар уг шинэ платформыг сэндбокс зохицуулалтын орчинд 1 жил турших юм.

Үнэт цаасыг блокчэйн технологи ашиглан сэндбоксын зохицуулалттай орчинд гаргаснаар хөрөнгө оруулагчдын хувьд цаг хугацаа, гүйлгээний тооны хязгаарлалтгүй арилжаа хийх боломжтой болж байгаа бөгөөд Хөрөнгийн зах зээлийн хөгжилд эргэлтийн цэгийг авчирч буй энэхүү дэд бүтэц нь үнэт цаасны саналын эрх, ногдол ашиг хуваарилалт, хөрвөх нөхцөл, үйл ажиллагааны зардал, бүртгэлийн эрсдэл, ухаалаг гэрээ,  болон хүний оролцоог багасгаж, арилжааг улам идэвхжүүлэх зорилготойгоороо онцлогтой юм.

“ЛэндМН ББСБ” ХК-ийн зүгээс 24 цагаар арилжаалагддаг анхны үнэт цаасыг гаргах энэхүү стратегийн төслийг удирдан зохион байгуулсан Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо, төслийн багийнхан болон Санхүүгийн Зохицуулах Хороо, бидний энэхүү үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилладаг Тэнгэр Капитал ҮЦК хамт олонд талархал илэрхийлье. Санхүүгийн зах зээлд нэгэн шинэ түүхийн хуудсыг хамтдаа бичилцэж буй та бүхэндээ баярлалаа.

#LendMN #ХамтдааАсаая

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл