Зээлийн тооцоолуур

Системийн шинэчлэл хийгдэж байгаа тул та дуудлагын төвд хандан мэдээлэл авна уу

Бүтээгдэхүүний
нөхцөл

Хэмжээ

5 сая – 50 сая төгрөг

Хугацаа

176 сар хүртэл

 Эргэн төлөх давтамж

Сард 1 удаа

Хүү

3.89% – 3.99%

Зээлийн хэмжээ5,000,000₮ – 50,000,000₮
Зээлийн зориулалтХэрэглээний зээл
Хугацаа176 сар хүртэл
Зээлийн хүүгийн хэмжээ3.89% – 3.99%
Нэмэгдүүлсэн хүүБайхгүй
Үйлчилгээний шимтгэлБайхгүй
БарьцааШаардлагагүй

(нийтэд зарласан хүү бодит хүүтэй тэнцүү)

* Бүтээгдэхүүний нөхцөл 2025.04.25-нд шинэчлэгдсэн. Энэхүү өөрчлөлт нь  идэвхтэй зээлтэй болон шинэ хэрэглэгчид хамаарна.
Flexi гэж юу вэ?

Харилцагч Танд өөрийн санхүүгийн хэрэгцээг хүссэн үедээ хялбараар шийдэх боломжийг олгохоор ЛэндМН-ийн зүгээс санал болгож буй илүү урт хугацаа, уян хатан төлөлтийн нөхцөл бүхий цоо шинэ зээлийн бүтээгдэхүүн юм.
FLEXI зээл нь Таны авч ашиглах боломжтой зээлийн эрх болон хугацааны дээд хэмжээг тодорхойлж, тус хэмжээний дотор олон давтамжтайгаар зээл авах, эргүүлэн төлөх буюу зээлийн шугам хэлбэрээр ашиглах боломжийг Танд олгох болно.

1.1 FLEXI зээлийн гол нөхцөл юу вэ?

  • Зээлийн эрхийн хэмжээ: 5 сая – 50 сая төгрөг
  • Зээлийн үндсэн хүү (сараар): 3.99% (хэрэв хугацаандаа эргэн төлбөл тухайн сарын хүү буурч 3.89% болох боломжтой)

1.2 FLEXI зээлийн ОНЦЛОГ юу вэ?

  • Зөвхөн танд зориулсан зээлийн шугам
  • Зээлийн хэмжээ өндөр тогтох боломжтой
  • Зээлийн шугамаа тогтмол ашиглаж, олон давтамжтай зээл авах боломжтой
  • Уян хатан төлөлтийг урт хугацаанд хийх боломжтой
  • Хугацаандаа хийсэн төлөлтөд хөнгөлөлттэй хүү ашиглах эрхтэй
  • Сард 1 удаа, өөрийн сонгосон өдөр эргэн төлөх боломжтой
  • Зээл олголтын шимтгэл, торгуулийн хүү байхгүй

Та анх удаа FLEXI зээл авах гэж буй бол дор дурдсан үйлдлүүдийг гүйцэтгэснээр зээл авах боломжтой:

4.1. Та өөрийн тогтмол орлого хүлээн авдаг банкны дансны хуулгаа илгээж, FLEXI зээлийн шугамын эрхийг LendMN аппликейшнд автоматаар тооцуулна.

4.2. Цахимаар FLEXI зээлийн гэрээ байгуулах

4.3. Зээлийн хэмжээ, сар бүр зээл төлөх өдрөө 1 удаа сонгох

4.4 Зээл эргэн төлөх хуваарьтай танилцах

4.5. Цахимаар FLEXI зээлийн гэрээний хавсралтыг баталгаажуулах

Та FLEXI зээлийн шугамаа үргэлжлүүлэн ашиглах буюу зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэх тохиолдолд тухай бүр зээл эргэн төлөх хуваарьтай танилцаж, гэрээний хавсралтаа баталгаажуулахад хангалттай.

FLEXI зээл нь сардаа 1 удаа, өөрийн сонгосон зээл төлөх өдөртөө эргэн төлөх нөхцөлтэй байна.

5.1. Зээл эргэн төлөх өдрөө хэрхэн тодорхойлох вэ?

  • Та FLEXI зээлийн шугамаа ашиглан анх удаа зээл авах үед сар бүрийн зээл эргэн төлөх өдрөө 1 удаа сонгох шаардлагатай.
  • Таны сонгосон зээл эргэн төлөх өдөр нь зээл эргэн төлөх хуваарьт тусаж, баталгаажна.

5.2. Зээл эргэн төлөх өдрөө өөрчлөх боломжтой юу?

  • Та зээл эргэн төлөх өдрөө өөрийн авсан зээлээ бүрэн эргүүлж төлөх хүртэл дахин өөрчлөх боломжгүй болохыг анхаарна уу.

5.3. Зээл эргэн төлөх хуваарь гэж юу вэ?

  • Та FLEXI зээлийн шугамаа ашиглах бүрд таны ашиглаж буй зээлийн үлдэгдлээс шалтгаалан тооцогдсон, зээл эргэн төлөх өдөр хэдий хэмжээний зээлийн төлбөрийг ямар хугацаанд төлөх мэдээллийг агуулсан хуваарь юм.
  • Та FLEXI зээлийн шугамаа ашиглах бүрд зээл эргэн төлөх хуваарьтай танилцаж, баталгаажуулна.