Зээлийн тооцоолуур

Бүтээгдэхүүний нөхцөл

Хэмжээ

30 сая төгрөг хүртэл

Хугацаа

24 сар хүртэл

Эргэн төлөх давтамж

Сард 1 удаа

Хүү

1.99%- 3.99%

Зээлийн хэмжээ30,000,000₮ хүртэл
Зээлийн зориулалтБизнесийн зээл
Хугацаа24 сар хүртэл
Зээлийн хүүгийн хэмжээ(сараар)1.99%-3.99%
Зээл олголтын хураамж1,500₮-3,000₮
БарьцааШаардлагагүй

(Нийтэд зарласан хүү бодит хүүтэй тэнцүү)

Заавар бичлэг

Танд хэрэгтэй заавар бичлэг

* Харилцагч та салбарт биечлэн ирж бизнесийн үйл ажиллагаагаа баталгаажуулахыг анхаарна уу.​
Flexi Business Youth гэж юу вэ?

Flexi Business Youth нь 25–34 насны, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг залууст зориулсан бизнесийн зээлийн бүтээгдэхүүн бөгөөд зээлээ хугацаанд нь төлсөн тохиолдолд сарын 1.99%-ийн хөнгөлөлттэй хүүгээр зээлээ ашиглах боломжийг олгоно.

Зээлийн эрх нь 500,000₮-өөс 30,000,000₮ хүртэл байна.

Зээлийн эрх нь 1–11 хүртэлх нийт 11 түвшинтэй

Зээлийн хугацаа 24 сар байна.

Тухайн сарын төлөлтөө хэтрүүлсэн тохиолдолд эргэн төлөлт хийх өдөр хүртэлх хүүг 3.99%-аар тооцно. Хугацаа хэтрэлтийн хоногууд нийт хугацаанд хуримтлагдан бүртгэгдэнэ.

Эргэн төлөлтөө 3 сар дараалан хугацаанд нь хийсэн тохиолдолд төлөлт хойшлуулах эрх нээгдэнэ. Ингэснээр өөрт тохирсон нийт 3 хүртэлх сарын үндсэн төлөлтийг хойшлуулж, тухайн хугацаанд зөвхөн хүү төлөх боломжтой.

Зээлээ хугацаанд нь төлснөөр дараах давуу талуудыг эдлэх боломжтой:

  • Хүүгийн хөнгөлөлт эдэлж, сарын 1.99%-ийн хүүгээ хадгалах
  • Түвшин ахиж, зээлийн эрхийн хэмжээгээ нэмэгдүүлэх
  • Төлөлт хойшлуулах боломж авах

Зээлийн эрхийг 12 сар тутам дахин тооцоолж шинэчилнэ. Шалгуур хангасан тохиолдолд зээлийн шугамаа үргэлжлүүлэн ашиглаж, сарын 1.99%-ийн хөнгөлөлттэй хүүгээ хадгална. Харин шалгуур хангаагүй тохиолдолд зээлийн шугам ашиглах эрх хязгаарлагдаж, үлдэгдэл зээлийг дараагийн 12 сарын хугацаанд сар бүрийн хуваарийн дагуу 1.99%-ийн хүүгээр төлж барагдуулна.

Сар бүр нийт төлбөр тэнцүү хуваарь зохиогдож харилцагчийн баталгаажсан мэйл хаягаар илгээгдэнэ.

Тухайн сарын төлөлтөө хэтрүүлсэн тохиолдолд эргэн төлөлт хийх өдөр хүртэлх хүүг 3.99%-аар тооцно. Хугацаа хэтрэлтийн хоногууд нийт хугацаанд хуримтлагдан бүртгэгдэх ба тус нийлбэр 10 хоног болсон тохиолдолд дахин 1.99% ашиглах боломжгүй болж цаашид 3.99%-аар тооцогдон ашиглана.