Зээлийн тооцоолуур

LendMN зээлийн шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүллээ.

Монголд хамгийн анх удаа хиймэл оюун ухаан дээр
суурилсан барьцаагүй зээлийн үйлчилгээг нэвтрүүлэгч ЛэндМН компани
илүү
урт хугацаа, их хэмжээний зээлийн
“Инстоллмент зээл” шинэ
бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүллээ.

ЛэндМН-ийн хэрэглэгчид LendMN аппликейшн ашиглан 2 сая төгрөг
хүртэлх зээлийг 30 хоног хүртэлх хугацаатайгаар зээлж цаг хугацаа орон зайнаас
үл хамааран ердөө 5-хан минутын дотор яаралтай мөнгөний асуудлаа шийддэг. 
Тэгвэл энэ удаад хэрэглэгчдэд олгох зээлийн эрх нэмэгдэж, хугацаа
уртасч 6 сая төгрөг хүртэлх зээлийг 90 хоног, 180 хоногоор зээлэн
авч, авсан зээлээ сар бүр тэнцүү төлөлттэйгөөр хэсэгчлэн эргэн төлөх боломжтой
боллоо. 
“Инстоллмент зээл” бүтээгдэхүүнийг эхний ээлжид зээлийн болон
шимтгэлийн эрх нь хамгийн дээд түвшиндээ хүрсэн, санхүүгийн сахилга
баттай хэрэглэгчиддээ нээсэн тул та өөрийн аппликейшн рүү ороод шалгаад
үзээрэй. 
Хэрэв танд тус зээлийн эрх хараахан нээгдээгүй байвал та санаа
зовох шаардлагагүй бид таны эрхийг тун удахгүй нээхээр ажиллаж байгааг
дуулгахад таатай байна. 
Танд нэмж нэг зүйл сануулахад Зээлийн гэрээ байгуулсан харилцагчид
зээлийн шинэ бүтээгдэхүүн авахын тулд ахин зээлийн гэрээгээ шинэчлэх
шаардлагатайг анхаарна уу. 

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл