Ихэнх залуусын хувьд хуримаа хийх нь нэг өдөрт л зарцуулаад дуусах их мөнгөний зардал гэж үзэхээс болж амьдралдаа ганцхан тохиох мөрөөдлийн хуримаасаа татгалзах хандлага гарсаар байна. Гэвч хуримаа хийсэн гэр бүлүүд, хуримаа хийгээгүй хосуудаас илүү гэр бүлийн харилцаанд хариуцлагатай, шийдэмгий ханддаг гэдгийг АНУ-ын социологичид гэр бүлийн харилцааны судалгаагаар гаргасан байдаг.
Олон сарын турш төлөвлөж, бэлдсэний эцэст хуримын өдөр нэг нэгнийгээ харах догдлол, сэтгэл хөдлөл нь хосуудын харилцаанд шинэ шат нэмж, нэгнийгээ илүү сайн ойлгож, цаашдын харилцаанд эергээр нөлөөлдөг.
Хосуудад эцэг эх болох, гэр бүлийн харилцаанд хариуцлагатай байх нь илүү том хүн байж үүрэг хариуцлага нэмэгдэх нь мэдээж. Харин хуримаа хийх нь хүний сэтгэлзүйд энгийн нэг үйл явдлаас илүү гүн сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд, гэр бүлийн харилцаанд илүү хариуцлагатай байж, эр нөхөр, гэрийн эзэгтэй, эцэг эх байхын мэдрэмж үүргийг илүү бататгаж өгдөг байх нь. ОУ-ын эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар, гэрлэлтээ батлуулсан гэр бүлийн хүүхдийн, боловсрол сурлага, сэтгэлзүйн эрүүл мэнд гээд олон талаараа өндөр хувьтай байгааг харуулжээ.
Хурим бол ганцхан өдөр тэмдэглээд өнгөрөх намрын бэлэгт сайн өдөр биш, харин цаашдаа бал сар, жил бүр тохиох ойн баяр, үр хүүхдэд ч үнэлэгдэн үлдэх зөвхөн танай гэр бүлийн тэмдэглэлт баярын өдөр болж үлдэх нь. Өдөр бүр адил үргэлжлэх энгийн өдрүүдээс, хуримын ойн баяр нь, хамтдаа өнгөрүүлсэн баяртай гунигтай өдрүүдийг эргэн нэг харах ярилцах цаг хугацааг өгөх шалтгаан болж зөвхөн танай гэр бүлийн тэмдэглэлт баяр болж үлдэх нь.
Мэдээж залуу гэр бүлүүдэд хуримын зардал өндөр тусдаг байж болох ч, аяганы хариу өдөртөө гэж хэлдгээр Монголчууд бидний төдийгүй Ази тивийн соёлд хуримын бэл бэнчнээр зардлаа нөхдөг гэсэн яриа байдаг. Тийм ч учраас өнөөдрөөс эхлэн, мөрөөдөж ирсэн тансаг хурим, өөртөө болон гэр бүлдээ үлдэх нандин дурсамж, харилцаандаа оруулах хөрөнгө оруулалтын төлөө хуримдаа зориулсан ХУРИМтлалтай болохыг зөвлөж байна. Мөн хурим хийх зардал нь санаснаас чинь арай их байгаа бол уян хатан нөхцөлтэй зээл авах нь хөрөнгө оруулалтын бас нэг шийдэл байж болох юм.