Бүтээгдэхүүний нөхцөл
Хэмжээ
30 сая төгрөг хүртэл
Хугацаа
24 сар хүртэл
Эргэн төлөх давтамж
Сард 1 удаа
Хүү
1.99%- 3.99%
| Зээлийн хэмжээ | 30,000,000₮ хүртэл |
|---|---|
| Зээлийн зориулалт | Бизнесийн зээл |
| Хугацаа | 24 сар хүртэл |
| Зээлийн хүүгийн хэмжээ(сараар) | 1.99%-3.99% |
| Зээл олголтын хураамж | 1,500₮-3,000₮ |
| Барьцаа | Шаардлагагүй |
(Нийтэд зарласан хүү бодит хүүтэй тэнцүү)
Заавар бичлэг
Танд хэрэгтэй заавар бичлэг
- 1. 25–34 насны харилцагчид хамрагдах
- 2. Үйл ажиллагааны чиглэл нь худалдаа, үйлчилгээний салбарт хамаарах
- 3. Сүүлийн 12 сар ба түүнээс дээш хугацаанд бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн байх
- 4. Орлого хүлээн авдаг банкны дансны хуулгаа илгээж, зээлийн шугамын эрхээ тооцуулах
- 5. Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл, түүхгүй байх
- 6. Өр, орлогын харьцааны түвшин зээл эргэн төлөхөд хүрэлцэхүйц байх
Flexi Business Youth гэж юу вэ?
Flexi Business Youth нь 25–34 насны, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг залууст зориулсан бизнесийн зээлийн бүтээгдэхүүн бөгөөд зээлээ хугацаанд нь төлсөн тохиолдолд сарын 1.99%-ийн хөнгөлөлттэй хүүгээр зээлээ ашиглах боломжийг олгоно.
Зээлийн эрхийн дээд хэмжээ хэд вэ?
Зээлийн эрх нь 500,000₮-өөс 30,000,000₮ хүртэл байна.
Зээлийн эрх хэдэн түвшинтэй вэ?
Зээлийн эрх нь 1–11 хүртэлх нийт 11 түвшинтэй
Зээлийн хугацаа хэд вэ?
Зээлийн хугацаа 24 сар байна.
Зээлээ хугацаа хэтрүүлбэл яах вэ?
Тухайн сарын төлөлтөө хэтрүүлсэн тохиолдолд эргэн төлөлт хийх өдөр хүртэлх хүүг 3.99%-аар тооцно. Хугацаа хэтрэлтийн хоногууд нийт хугацаанд хуримтлагдан бүртгэгдэнэ.
Төлөлт хойшлуулах гэж юу вэ?
Эргэн төлөлтөө 3 сар дараалан хугацаанд нь хийсэн тохиолдолд төлөлт хойшлуулах эрх нээгдэнэ. Ингэснээр өөрт тохирсон нийт 3 хүртэлх сарын үндсэн төлөлтийг хойшлуулж, тухайн хугацаанд зөвхөн хүү төлөх боломжтой.
Зээлийн төлөлтөө хугацаанд нь хийвэл ямар давуу талтай вэ?
Зээлээ хугацаанд нь төлснөөр дараах давуу талуудыг эдлэх боломжтой:
- Хүүгийн хөнгөлөлт эдэлж, сарын 1.99%-ийн хүүгээ хадгалах
- Түвшин ахиж, зээлийн эрхийн хэмжээгээ нэмэгдүүлэх
- Төлөлт хойшлуулах боломж авах
Эрх шинэчлэх гэж юу вэ?
Зээлийн эрхийг 12 сар тутам дахин тооцоолж шинэчилнэ. Шалгуур хангасан тохиолдолд зээлийн шугамаа үргэлжлүүлэн ашиглаж, сарын 1.99%-ийн хөнгөлөлттэй хүүгээ хадгална. Харин шалгуур хангаагүй тохиолдолд зээлийн шугам ашиглах эрх хязгаарлагдаж, үлдэгдэл зээлийг дараагийн 12 сарын хугацаанд сар бүрийн хуваарийн дагуу 1.99%-ийн хүүгээр төлж барагдуулна.
Эргэн төлөлтийн хуваарь яаж зохиогдох вэ?
Сар бүр нийт төлбөр тэнцүү хуваарь зохиогдож харилцагчийн баталгаажсан мэйл хаягаар илгээгдэнэ.
Ямар тохиолдолд харилцагч 3.99% хүүтэй болох вэ?
Тухайн сарын төлөлтөө хэтрүүлсэн тохиолдолд эргэн төлөлт хийх өдөр хүртэлх хүүг 3.99%-аар тооцно. Хугацаа хэтрэлтийн хоногууд нийт хугацаанд хуримтлагдан бүртгэгдэх ба тус нийлбэр 10 хоног болсон тохиолдолд дахин 1.99% ашиглах боломжгүй болж цаашид 3.99%-аар тооцогдон ашиглана.


