Зээлийн тооцоолуур

Бүтээгдэхүүний нөхцөл

Хэмжээ

100 сая төгрөг хүртэл

Хугацаа

214 сар хүртэл

Эргэн төлөх давтамж

Сард 1 удаа

Хүү

3.99% хүртэл

Зээлийн хэмжээ 100,000,000₮ хүртэл
Зээлийн зориулалт Бизнесийн зээл
Хугацаа 214 сар хүртэл
Зээлийн хүүгийн хэмжээ(сараар) 3.99%
Үйлчилгээний шимтгэл Байхгүй
Барьцаа Шаардлагагүй

(Нийтэд зарласан хүү бодит хүүтэй тэнцүү)

Заавар бичлэг

Танд хэрэгтэй заавар бичлэг

* Харилцагч та салбарт биечлэн ирж бизнесийн үйл ажиллагаагаа баталгаажуулахыг анхаарна уу.​
Flexi Business гэж юу вэ?
  • Харилцагч Танд бизнестээ хөрөнгө оруулалт хийх, эргэлтийн хөрөнгө татах, бизнесээ өргөжүүлэхэд тань зориулан санхүүгийн хэрэгцээгээ хүссэн үедээ хялбараар шийдэх боломжийг олгохоор ЛэндМН-ийн зүгээс санал болгож буй илүү урт хугацаа, уян хатан төлөлтийн нөхцөл бүхий цоо шинэ зээлийн бүтээгдэхүүн юм.  
  • FLEXI BUSINESS зээл нь Таны авч ашиглах боломжтой зээлийн эрх болон хугацааны дээд хэмжээг тодорхойлж, тус хэмжээний дотор олон давтамжтайгаар зээл авах, эргүүлэн төлөх буюу зээлийн шугам хэлбэрээр ашиглах боломжийг Танд олгох болно.  
  • Хэрэв Та FLEXI зээлийн бүтээгдэхүүний эрхтэй бол зээлийн эрх нэгдмэл байх зарчмын хүрээнд Танд олгосон FLEXI BUSINESS зээлийн бүтээгдэхүүний эрх нь FLEXI зээлийн бүтээгдэхүүний эрхтэй хувааж ашиглагдана гэдгийг АНХААРААРАЙ. 

1.1. FLEXI BUSINESS зээлийн гол нөхцөл юу вэ?  

  • Зээлийн эрхийн хэмжээ: 100 сая төгрөг хүртэл 
  • Зээлийн үндсэн хүү араар): 3.00% хүртэл  

1.2. FLEXI BUSINESS зээлийн ОНЦЛОГ юу вэ?  

  • Барьцаагүй, бүрэн дижитал Бизнесийн зээл 
  • Зөвхөн Танд зориулсан зээлийн шугам  
  • Зээлийн хэмжээ өндөр тогтох боломжтой 
  • Зээлийн шугамаа тогтмол ашиглаж, олон давтамжтай зээл авах боломжтой  
  • Уян хатан төлөлтийг урт хугацаанд хийх боломжтой 
  • Сард 1 удаа, өөрийн сонгосон өдөр эргэн төлөх боломжтой  
  • Зээл олголтын шимтгэл, торгуулийн хүү байхгүй 
Харилцагч Та FLEXI BUSINESS зээлийг дор дурдсан үндсэн шаардлагуудыг хангасны үндсэн дээр ашиглах боломжтой:  
  • 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байх.
  • Сүүлийн 12 сар ба түүнээс дээш хугацаанд бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн байх.
  • Орлого хүлээн авдаг банкны дансны хуулгаа илгээж, зээлийн шугамын эрхээ тооцуулах.
  • Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл, түүхгүй байх.
  • Өр, орлогын харьцааны түвшин зээл эргэн төлөхөд хүрэлцэхүйц байх.  

Та анх удаа FLEXI BUSINESS зээл авах гэж буй бол дор дурдсан үйлдлүүдийг гүйцэтгэснээр зээл авах боломжтой:  

  • Та өөрийн орлого хүлээн авдаг банкны дансны хуулгаа илгээж, FLEXI BUSINESS зээлийн шугамын эрхийг LendMN аппликейшнд автоматаар тооцуулна. 
  • Цахимаар FLEXI BUSINESS зээлийн гэрээ байгуулах  
  • Зээлийн хэмжээ, сар бүр зээл төлөх өдрөө 1 удаа сонгох  
  • Зээл эргэн төлөх хуваарьтай танилцах  
  • Цахимаар FLEXI BUSINESS зээлийн гэрээний хавсралтыг баталгаажуулах 

 

Та FLEXI BUSINESS зээлийн шугамаа үргэлжлүүлэн ашиглах буюу зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэх тохиолдолд тухай бүр зээл эргэн төлөх хуваарьтай танилцаж, гэрээний хавсралтаа баталгаажуулахад хангалттай.

FLEXI BUSINESS зээл нь сард 1 удаа, өөрийн сонгосон зээл эргэн төлөх өдөр тухай бүр эргэн төлөх нөхцөлтэй байна.  

4.1. Зээл эргэн төлөх өдрөө хэрхэн тодорхойлох вэ?    

  • Та FLEXI BUSINESS зээлийн шугамаа ашиглан анх удаа зээл авах үед сар бүрийн зээл эргэн төлөх өдрөө 1 удаа сонгох шаардлагатай.  
  • Таны сонгосон зээл эргэн төлөх өдөр нь зээл эргэн төлөх хуваарьт тусаж, баталгаажна.  

4.2. Зээл эргэн төлөх өдрөө өөрчлөх боломжтой юу?  

  • Та зээл эргэн төлөх өдрөө өөрийн авсан зээлээ бүрэн эргүүлж төлөх хүртэл дахин өөрчлөх боломжгүй болохыг анхаарна уу.  

4.3. Зээл эргэн төлөх хуваарь гэж юу вэ?  

  • Та FLEXI BUSINESS зээлийн шугамаа ашиглах бүрд таны ашиглаж буй зээлийн үлдэгдлээс шалтгаалан тооцогдсон, зээл эргэн төлөх өдөр хэдий хэмжээний зээлийн төлбөрийг ямар хугацаанд төлөх мэдээллийг агуулсан хуваарь юм.  
  • Та FLEXI BUSINESS зээлийн шугамаа ашиглах бүрд зээл эргэн төлөх хуваарьтай танилцаж, баталгаажуулна.  
  • Мөн Та LendMN аппликейшнаар дамжуулан зээл эргэн төлөх хуваарьтай хүссэн үедээ танилцах боломжтой байна.  
5.1. Зээлээ ямар дүнгээр төлөх вэ?  
  • Таны сард 1 удаа төлөх зээлийн төлбөрийн дүн нь ашиглаж буй FLEXI BUSINESS зээлийн үлдэгдлээс шалтгаалж тооцогдсон, зээлийн үлдэгдэл болон ашигласан хугацаанд ногдох хүүгийн дүнгийн нийлбэрээр тодорхойлогдсон дүн байна. 
  • Зээлийн төлбөрийн дүн нь зээл эргэн төлөх хуваарьт тусаж, баталгаажих бөгөөд  LendMN аппликейшнаар дамжуулан хүссэн үедээ танилцах боломжтой байна.  
5.2. Илүү төлөлт хийх боломжтой юу?  
  • Та үндсэн зээлийн төлбөрөө эргэн төлөх хуваарьт зааснаас илүү дүнгээр төлөх боломжтой. 
  • Таны илүү төлсөн төлбөрийг зээлийн нийт үлдэгдэл дүнгээс суутгаж тооцно.  
  • Энэ тохиолдолд зээл эргэн төлөх хуваарь шинэчлэгдэх бөгөөд Та LendMN аппликейшнаар дамжуулан хүссэн үедээ танилцах боломжтой байна.  
5.3. Зээлээ урьдчилж, эсвэл бүхэлд нь төлөх боломжтой юу?  
  • Та өөрийн ашиглаж буй FLEXI BUSINESS зээлийг хэзээ ч урьдчилан төлөх, бүхэлд нь төлж хаах бүрэн боломжтой байна.  
  • Хэрэв Та зээлийн төлбөрөө эргэн төлөх хуваарьт заасан өдрөөс 20-с дээш хоногийн өмнө урьдчилж төлсөн тохиолдолд тухайн зээл төлж буй өдөр хүртэлх хүү бодогдох бөгөөд үлдсэн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцно. Харин Таны тухайн сарын эргэн төлөх хуваарьт өдөр болон уг өдөр төлөх дүн өөрчлөгдөхгүй, Та зээлийн төлбөрөө эргэн төлөх хуваарийн дагуу төлөх шаардлагатай гэдгийг анхаарна уу. Та эргэн төлөх хуваарьтай LendMN аппликейшнаар дамжуулан хүссэн үедээ танилцах боломжтой байна. 

Бүтээгдэхүүний нөхцөл

Хэмжээ

100 сая төгрөг хүртэл

Хугацаа

214 сар хүртэл

Эргэн төлөх давтамж

Сард 1 удаа

Хүү

3.99% хүртэл

Зээлийн хэмжээ100,000,000₮ хүртэл       
Зээлийн зориулалтБизнесийн зээл
Хугацаа214 сар хүртэл
Зээлийн хүүгийн хэмжээ3.99%
Нэмэгдүүлсэн хүүБайхгүй
Үйлчилгээний шимтгэлБайхгүй
БарьцааШаардлагагүй

(Нийтэд зарласан хүү бодит хүүтэй тэнцүү)

Заавар бичлэг

Танд хэрэгтэй заавар бичлэг

2.1. Үндсэн зээлдэгч:

  • 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байх.
  • Сүүлийн 12 сар ба түүнээс дээш хугацаанд бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн байх. *
  • Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл, түүхгүй байх.

2.2. Хамтран зээлдэгч:

  • Хамтран зээлдэгч зөвхөн компани байх.
  • Компани нь зөвхөн ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлж буй ХХК хэлбэртэй байх.
  • Компанийн 100% эзэмшигч нь Үндсэн зээлдэгч иргэн байх ба тухайн иргэн нь Гүйцэтгэх захирлын статустай байх.
  • Зээлийн мэдээллийн санд чанаргүй зээл болон хугацаа хэтэрсэн зээлийн түүхгүй байх.

2.3. Зээлийн эрх тооцоолоход тавигдах шаардлага:

  • Үндсэн зээлдэгч болон Хамтран зээлдэгч нар орлого хүлээн авдаг банкны дансны хуулгаа илгээх;
  • Өр, орлогын харьцааны түвшин зээл эргэн төлөхөд хүрэлцэхүйц байх.
* Харилцагч та салбарт биечлэн ирж бизнесийн үйл ажиллагаагаа баталгаажуулахыг анхаарна уу.
Flexi Business гэж юу вэ?
  • Харилцагч Танд бизнестээ хөрөнгө оруулалт хийх, эргэлтийн хөрөнгө татах, бизнесээ өргөжүүлэхэд тань зориулан санхүүгийн хэрэгцээгээ хүссэн үедээ хялбараар шийдэх боломжийг олгохоор ЛэндМН-ийн зүгээс санал болгож буй илүү урт хугацаа, уян хатан төлөлтийн нөхцөл бүхий цоо шинэ зээлийн бүтээгдэхүүн юм.
  • FLEXI BUSINESS зээл нь Таны авч ашиглах боломжтой зээлийн эрх болон хугацааны дээд хэмжээг тодорхойлж, тус хэмжээний дотор олон давтамжтайгаар зээл авах, эргүүлэн төлөх буюу зээлийн шугам хэлбэрээр ашиглах боломжийг Танд олгох болно.
  • FLEXI BUSINESS зээлийн нэг онцлог бол бизнес эрхлэгч Та өөрийн 100% эзэмшдэг компанийн мэдээллийг нэмэлтээр ашиглан зээлийн эрхийн хэмжээг тооцуулах боломжтой бөгөөд энэ нь таны зээлийн эрх илүү бодитой, илүү өндөр тооцогдох үндэс болох юм.
  • Та өөрийн болон компанийн орлого хүлээн авдаг банкны дансны хуулгаа илгээж, FLEXI BUSINESS зээлийн шугамын эрхийг LendMN аппликейшнд автоматаар тооцуулна.
  • Хэрэв Та FLEXI зээлийн бүтээгдэхүүний эрхтэй бол зээлийн эрх нэгдмэл байх зарчмын хүрээнд Танд олгосон FLEXI BUSINESS зээлийн бүтээгдэхүүний эрх нь FLEXI зээлийн бүтээгдэхүүний эрхтэй хувааж ашиглагдана гэдгийг АНХААРААРАЙ.

1.1. FLEXI BUSINESS зээлийн үндсэн нөхцөл юу вэ?

  • Зээлийн эрхийн хэмжээ: 100 сая төгрөг хүртэл
  • Зээлийн үндсэн хүү (сараар): 3.99%

1.2. FLEXI BUSINESS зээлийн ОНЦЛОГ юу вэ?

  • Барьцаагүй Бизнесийн зээл
  • Зөвхөн Танд зориулсан зээлийн шугам
  • Зээлийн хэмжээ өндөр тогтох боломжтой
  • Зээлийн шугамаа тогтмол ашиглаж, олон давтамжтай зээл авах боломжтой
  • Уян хатан төлөлтийг урт хугацаанд хийх боломжтой
  • Сард 1 удаа, өөрийн сонгосон өдөр эргэн төлөх боломжтой
  • Зээл олголтын шимтгэл, торгуулийн хүү байхгүй
2.1. Үндсэн зээлдэгч:
  • 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байх.
  • Сүүлийн 12 сар ба түүнээс дээш хугацаанд бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн байх.
  • Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл, түүхгүй байх.
2.2. Хамтран зээлдэгч:
  • Хамтран зээлдэгч зөвхөн компани байх.
  • Компани нь зөвхөн ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлж буй ХХК хэлбэртэй байх.
  • Компанийн 100% эзэмшигч нь Үндсэн зээлдэгч иргэн байх ба тухайн иргэн нь Гүйцэтгэх захирлын статустай байх.
  • Зээлийн мэдээллийн санд чанаргүй зээл болон хугацаа хэтэрсэн зээлийн түүхгүй байх.
2.3. Зээлийн эрх тооцоолоход тавигдах шаардлага:
  • Үндсэн зээлдэгч болон Хамтран зээлдэгч нар орлого хүлээн авдаг банкны дансны хуулгаа илгээх.
  • Өр, орлогын харьцааны түвшин зээл эргэн төлөхөд хүрэлцэхүйц байх.
  • Та анх удаа FLEXI BUSINESS зээл авах гэж буй бол FLEXI BUSINESS зээлийн гэрээг 1 удаа ЛэндМН-ийн оффист биечлэн очиж байгуулах ба гэрээ баталгаажсанаар зээл авах боломжтой болно.
  • Гэрээ байгуулах үедээ Та Хамтран зээлдэгч болох компанийн 1) улсын бүртгэлийн гэрчилгээ, 2) дүрэм, 3) тамга зэргийг авчрах ёстой гэдгийг АНХААРААРАЙ.
  • Гэрээ байгуулах хаяг: ЧД, 3-р хороо, Жуулчны гудамж, Сувд төв 1 давхарт
FLEXI BUSINESS зээл авах процесс бүрэн дижитал байх ба та өөрийн банкны данс, эсвэл LendMN аппликейшны цахим хэтэвчинд тус тус шилжүүлэн авах боломжтой.
  • Зээлийн хэмжээ, сар бүр зээл төлөх өдрөө 1 удаа сонгоно.
  • Зээл эргэн төлөх хуваарьтай танилцана.
  • Цахимаар FLEXI BUSINESS зээлийн гэрээний хавсралтыг баталгаажуулна.
Та FLEXI BUSINESS зээлийн шугамаа үргэлжлүүлэн ашиглах буюу зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэх тохиолдолд тухай бүр зээл эргэн төлөх хуваарьтай танилцаж, гэрээний хавсралтаа баталгаажуулахад хангалттай.
FLEXI BUSINESS зээл нь сард 1 удаа, өөрийн сонгосон зээл эргэн төлөх өдөр тухай бүр эргэн төлөх нөхцөлтэй байна.
5.1. Зээл эргэн төлөх өдрөө хэрхэн тодорхойлох вэ?
  • Та FLEXI BUSINESS зээлийн шугамаа ашиглан анх удаа зээл авах үед сар бүрийн зээл эргэн төлөх өдрөө 1 удаа сонгох шаардлагатай.
  • Таны сонгосон зээл эргэн төлөх өдөр нь зээл эргэн төлөх хуваарьт тусаж, баталгаажна.
5.2. Зээл эргэн төлөх өдрөө өөрчлөх боломжтой юу?
  • Та зээл эргэн төлөх өдрөө өөрийн авсан зээлээ бүрэн эргүүлж төлөх хүртэл дахин өөрчлөх боломжгүй болохыг анхаарна уу.
5.3. Зээл эргэн төлөх хуваарь гэж юу вэ?
  • Та FLEXI BUSINESS зээлийн шугамаа ашиглах бүрд таны ашиглаж буй зээлийн үлдэгдлээс шалтгаалан тооцогдсон, зээл эргэн төлөх өдөр хэдий хэмжээний зээлийн төлбөрийг ямар хугацаанд төлөх мэдээллийг агуулсан хуваарь юм.
  • Та FLEXI BUSINESS зээлийн шугамаа ашиглах бүрд зээл эргэн төлөх хуваарьтай танилцаж, баталгаажуулна.
  • Мөн Та LendMN аппликейшнаар дамжуулан зээл эргэн төлөх хуваарьтай хүссэн үедээ танилцах боломжтой байна.
6.1. Зээлээ ямар дүнгээр төлөх вэ?
  • Таны сард 1 удаа төлөх зээлийн төлбөрийн дүн нь ашиглаж буй FLEXI BUSINESS зээлийн үлдэгдлээс шалтгаалж тооцогдсон, зээлийн үлдэгдэл болон ашигласан хугацаанд ногдох хүүгийн дүнгийн нийлбэрээр тодорхойлогдсон дүн байна.
  • Зээлийн төлбөрийн дүн нь зээл эргэн төлөх хуваарьт тусаж, баталгаажих бөгөөд LendMN аппликейшнаар дамжуулан хүссэн үедээ танилцах боломжтой байна.
6.2. Илүү төлөлт хийх боломжтой юу?
  • Та үндсэн зээлийн төлбөрөө эргэн төлөх хуваарьт зааснаас илүү дүнгээр төлөх боломжтой.
  • Таны илүү төлсөн төлбөрийг зээлийн нийт үлдэгдэл дүнгээс суутгаж тооцно.
  • Энэ тохиолдолд зээл эргэн төлөх хуваарь шинэчлэгдэх бөгөөд Та LendMN аппликейшнаар дамжуулан хүссэн үедээ танилцах боломжтой байна.
6.3. Зээлээ урьдчилж, эсвэл бүхэлд нь төлөх боломжтой юу?
  • Та өөрийн ашиглаж буй FLEXI BUSINESS зээлийг хэзээ ч урьдчилан төлөх, бүхэлд нь төлж хаах бүрэн боломжтой байна.
  • Хэрэв Та зээлийн төлбөрөө эргэн төлөх хуваарьт заасан өдрөөс 20-с дээш хоногийн өмнө урьдчилж төлсөн тохиолдолд тухайн зээл төлж буй өдөр хүртэлх хүү бодогдох бөгөөд үлдсэн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцно. Харин Таны тухайн сарын эргэн төлөх хуваарьт өдөр болон уг өдөр төлөх дүн өөрчлөгдөхгүй, Та зээлийн төлбөрөө эргэн төлөх хуваарийн дагуу төлөх шаардлагатай гэдгийг анхаарна уу. Та эргэн төлөх хуваарьтай LendMN аппликейшнаар дамжуулан хүссэн үедээ танилцах боломжтой байна.
  • Хэрэв Та зээлийн төлбөрөө эргэн төлөх хуваарьт заасан өдрөөс 1-20 хоногийн өмнө урьдчилж төлсөн тохиолдолд тухайн зээл төлж буй өдөр хүртэлх хүү бодогдох бөгөөд үлдсэн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцно. Харин Таны урьдчилж төлсөн зээлийн төлбөрийн дүнгээс шалтгаалж тухайн сарын эргэн төлөх хуваарьт өдөр Таны төлөх шаардлагатай хэмжээ (i) багасах, эсхүл (ii) 0 болж, эргэн төлөх хуваарь өөрчлөгдөх боломжтой. Та эргэн төлөх хуваарьтай LendMN аппликейшнаар дамжуулан хүссэн үедээ танилцах боломжтой байна.

Бүтээгдэхүүний нөхцөл

Хэмжээ

2сая – 300 сая төгрөг хүртэл

Хугацаа

24, 48, 60 сар

Эргэн төлөх давтамж

Сард 1 удаа

Хүү

3.8% – 2.9%

Зээлийн хэмжээ2,000,000₮ – 300,000,000₮ хүртэл       
Зээлийн зориулалтБизнесийн зээл
Хугацаа24, 48, 60 сар
Зээлийн хүүгийн хэмжээ3.8% – 2.9%
Нэмэгдүүлсэн хүүҮндсэн хүүгийн 20%
Үйлчилгээний шимтгэлБайхгүй
БарьцааШаардлагагүй

(Нийтэд зарласан хүү бодит хүүтэй тэнцүү)

Заавар бичлэг

Танд хэрэгтэй заавар бичлэг

1. Зээлдэгч:

  • Компани нь зөвхөн ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлж буй ХХК хэлбэртэй байх.
  • Сүүлийн 12 сар ба түүнээс дээш хугацаанд бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн байх.
  • Зээлийн мэдээллийн санд чанаргүй зээл болон хугацаа хэтэрсэн зээлийн түүхгүй байх.
  • Компанийг төлөөлж бүртгэл үүсгэх хүн нь Гүйцэтгэх захирлын статустай байх.

 

2. Зээлийн эрх тооцоолоход тавигдах шаардлага:

  • Компанийн орлого хүлээн авдаг компанийн нэр дээрх дансны хуулгаа илгээх.
  • Өр, орлогын харьцааны түвшин зээл эргэн төлөхөд хүрэлцэхүйц байх.
* Харилцагч та салбарт биечлэн ирж бизнесийн үйл ажиллагаагаа баталгаажуулахыг анхаарна уу.
Flexi Business гэж юу вэ?
  • Хуулийн этгээдэд зориулсан FLEXI BUSINESS зээл нь харилцагч танд бизнестээ хөрөнгө оруулалт хийх, эргэлтийн хөрөнгө татах, бизнесээ өргөжүүлэхэд тань зориулан санхүүгийн хэрэгцээгээ хүссэн үедээ хялбараар шийдэх боломжийг олгож буй бөгөөд зээлийг иргэн бус Хуулийн этгээдэд олгож буйгаараа онцлогтой.
  • FLEXI BUSINESS зээл нь Таны авч ашиглах боломжтой зээлийн эрх болон хугацааны дээд хэмжээг тодорхойлж, тус хэмжээний дотор олон давтамжтайгаар зээл авах, эргүүлэн төлөх буюу зээлийн шугам хэлбэрээр ашиглах боломжийг Танд олгох болно.
  • Та компанийн орлого хүлээн авдаг банкны дансны хуулгаа илгээж, FLEXI BUSINESS зээлийн шугамын эрхийг www.star.merchant.lend.mn вебээр бүртгэлээ үүсгэн онлайнаар тооцуулна.
  • Хэрэв Та FLEXI BUSINESS зээлийн бүтээгдэхүүний эрхтэй бөгөөд компаниа хамтран зээлдэгчээр бүртгүүлж Гүйцэтгэх захирлаараа зээл авсан бол компани дээр FLEXI BUSINESS зээл авах боломжгүй гэдгийг анхаараарай.
  • FLEXI BUSINESS зээлийн онцлог
    • Барьцаагүй бизнесийн зээл
    • Бизнест зориулсан зээлийн шугам
    • Зээлийн шугамаа тогтмол ашиглаж, олон давтамжтой зээл авах боломжтой
    • Шугамын ашиглалтаас хамаарч хүүгээ бууруулах эсвэл зээлийн эрхээ нэмүүлэх боломжтой
    • Зээлийн хэмжээ өндөр
    • Зээл олголтын шимтгэлгүй
    • Сард 1 удаа өөрийн сонгосон өдөр эргэн төлөх боломжтой
    • Жилд 1 удаа өөрийн сонгосон сард зөвхөн хүүгээ төлөөд эргэн төлөлтөө 1 сараар хойшлуулах боломжтой.

1. Зээлдэгч: 

  • Компани нь зөвхөн ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлж буй ХХК хэлбэртэй байх.
  • Сүүлийн 12 сар ба түүнээс дээш хугацаанд бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн байх.* 
  • Зээлийн мэдээллийн санд чанаргүй зээл болон хугацаа хэтэрсэн зээлийн түүхгүй байх.
  • Компанийг төлөөлж бүртгэл үүсгэх хүн нь Гүйцэтгэх захирлын статустай байх.
  • Зээлийн эрх тооцоолоход тавигдах шаардлага:
    • Компанийн орлого хүлээн авдаг компанийн нэр дээрх дансны хуулгаа илгээх.
    • Өр, орлогын харьцааны түвшин зээл эргэн төлөхөд хүрэлцэхүйц байх.

Lendapp-д байгаа хувь хүний бүртгэл нь компанийн бүртгэл биш юм. Хэрвээ мерчантаар бүртгэлтэй бол ахин бүртгүүлэх шаардлагагүй, мерчантаар бүртгүүлж байгаагүй бол компанийг төлөөлж буй этгээд буюу Гүйцэтгэх захирал зайнаас 100% онлайнаар бүртгэлээ хийлгэх боломжтой.

Компанийг төлөөлөх эрх бүхий этгээд буюу Гүйцэтгэх захирал https://star.merchant.lend.mn/ веб-д хандан бүртгэлээ үүсгэнэ.

Шинээр бүртгүүлсэн харилцагч нүүр хуудсанд байрлах “Зээлийн эрх тооцоолох” товчийг дарж, өмнө нь дансаа холбосон харилцагч нэмж холбох бол нүүр хуудаснаас “Эрх шинэчлэх” товчийг дарж орон дансаа холбоно.

Данс холбохдоо та компаний интернет банкны эрхээр эсвэл сүүлийн 12 сарын компанийн дансны хуулгыг PDF өргөтгөлөөр upload хийн дансаа холбох боломжтой.

Бүртгэл амжилттай үүссэн харилцагч дараах бичиг баримтыг бүрдүүлэн салбарт ирж гэрээ байгуулна. Компанийг төлөөлж ирэх этгээд нь компанийн гэрчилгээнд Гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байхыг анхаарна уу.

Бичиг баримтууд: 

  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Компанийн дүрэм
  • Шүүхийн шийдвэрээр ААН бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт
  • ТУЗ-ийн тогтоол эсвэл Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр
  • Тусгай зөвшөөрөлтэй бизнес бол Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл
  • Байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан (сүүлийн 12 сар)

Салбарт ирж гэрээ хийгдсэний дараа харилцагч өөрт тооцогдсон эрхийн хүрээнд зээл авах боломжтой болно.

Энэхүү бүтээгдэхүүн нь бизнест зориулсан зээлийн шугам тул харилцагч өөрийн зээлийн эрхийн хүрээнд хэдэн ч удаа нэмж авах боломжтой.

Зээл олголт нь харилцагчийн холбосон байгууллагын дансанд олгогдоно.

Та зээл авах үедээ дараах зүйлсийг анхаараарай: 

  • Зээл эргэн төлөх өдөр өөрчлөгдөх боломжгүй тул эргэн төлөх өдрөө зөв төлөвлөж сонгох
  • Зээлийн нийт хугацааг сайтар тооцож сонгох
  • Олон данс холбосон бол зээл хүлээн авах дансаа сонгох
  • Зээл эргэн төлөх хуваарьтай танилцах
  • Дэлгэцээр харуулах зээлийн гэрээний хавсралт дээрх зээлийн нөхцөлтэй сайтар танилцаж баталгаажуулах

Харилцагч зээл авах үедээ сар бүр эргэн төлөх өдөр болон зээлийн хугацааг сонгоно.

Харилцагч сард 1 удаа зээл эргэн төлөхөөр сонгосон өдрөө зээлээ төлнө.

Зээлээ ямар дүнгээр төлөх вэ?
  • Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт харуулж буй дүнгээр төлөлт хийнэ.
  • Вебрүү нэвтэрч орон зээлийн дэлгэрэнгүй хэсгээс өөрийн эргэн төлөлтийн дүнг харах боломжтой.
Илүү төлөлт хийх боломжтой юу?
  •  Та үндсэн зээлийн төлбөрөө эргэн төлөх хуваарьт зааснаас илүү дүнгээр төлөх боломжтой.
  • Таны илүү төлсөн төлбөрийг зээлийн нийт үлдэгдэл дүнгээс суутгаж тооцно.
  • Энэ тохиолдолд зээл эргэн төлөх хуваарь шинэчлэгдэх бөгөөд Та зээлийн дэлгэрэнгүй хэсгээс хүссэн үедээ эргэн төлөх хуваарьтай танилцах боломжтой.
Зээлээ урьдчилж, эсвэл бүхэлд нь төлөх боломжтой юу?
  • Та өөрийн ашиглаж буй FLEXI BUSINESS зээлийг хэзээ ч урьдчилан төлөх, бүхэлд нь төлж хаах бүрэн боломжтой байна.
  • Хэрэв Та зээлийн төлбөрөө эргэн төлөх хуваарьт заасан өдрөөс 20-с дээш хоногийн өмнө урьдчилж төлсөн тохиолдолд тухайн зээл төлж буй өдөр хүртэлх хүү бодогдох бөгөөд үлдсэн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцно. Харин Таны тухайн сарын эргэн төлөх хуваарьт өдөр болон уг өдөр төлөх дүн өөрчлөгдөхгүй, Та зээлийн төлбөрөө эргэн төлөх хуваарийн дагуу төлөх шаардлагатай гэдгийг анхаарна уу. Та зээлийн дэлгэрэнгүй хэсгээс хүссэн үедээ эргэн төлөх хуваарьтай танилцах боломжтой.
  • Хэрэв Та зээлийн төлбөрөө эргэн төлөх хуваарьт заасан өдрөөс 1-20 хоногийн өмнө урьдчилж төлсөн тохиолдолд тухайн зээл төлж буй өдөр хүртэлх хүү бодогдох бөгөөд үлдсэн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцно. Харин Таны урьдчилж төлсөн зээлийн төлбөрийн дүнгээс шалтгаалж тухайн сарын эргэн төлөх хуваарьт өдөр Таны төлөх шаардлагатай хэмжээ (i) багасах, эсхүл (ii) 0 болж, эргэн төлөх хуваарь өөрчлөгдөх боломжтой. Та зээлийн дэлгэрэнгүй хэсгээс хүссэн үедээ эргэн төлөх хуваарьтай танилцах боломжтой.
  • Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн 12 сар тутамд 1 удаа хуваарьт эргэн төлөлтөө 1 удаа хойшлуулах боломжтой.
    Эргэн төлөлт хойшлуулахад зөвхөн үндсэн төлбөр хойшлогдох бөгөөд харилцагч Та эргэн төлөх хуваарьт өдрөө хуваарийн дагуу хүүгээ төлнө.
    Зээлийн эргэн төлөлт хойшлуулахад та дараах шаардлагыг хангах шаардлагатай: 
    • FLEXI BUSINESS зээл авсанаас 3 сарын дараа эргэн төлөлт хойшлуулах боломжтой
    • Сүүлийн 3 сарын эргэн төлөлтөө хугацаандаа эргэн төлсөн байх
  • Эргэн төлөлтөө хойшлуулсан тохиолдолд таны зээлийн эргэн төлөлтийн хуваарь 1 сараар сунаж эргэн төлөлтийн хуваарь өөрчлөгдөхийг анхаарна уу. Та зээлийн дэлгэрэнгүй хэсгээс хүссэн үедээ эргэн төлөх хуваарьтай танилцах боломжтой.