Бүтээгдэхүүний
нөхцөл
Хэмжээ
250,000₮ – 5,000,000₮
Хугацаа
7, 14, 21, 30
Хүү
2.99% – 4.50%
Зээлийн эрхийн хэмжээ | 250,000₮ – 5,000,000₮ |
---|---|
Зээлийн зориулалт | Хэрэглээний зээл |
Хугацаа | 7, 14, 21, 30 хоног |
Зээлийн хүүгийн хэмжээ | 2.99% – 4.50% |
Нэмэгдүүлсэн хүү | Үндсэн хүүгийн 20% |
Зээлийн бодит өртөг | 2.99% – 4.51% |
Үйлчилгээний хураамж | 2,900₮ |
Барьцаа | Шаардлагагүй |
Заавар бичлэг
Танд хэрэгтэй заавар бичлэг
- 1. Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн байх
- 2. Сүүлийн 6 сараас дээш хугацаанд тогтмол орлого хүлээн авсан байх
- 3. ДАН системээс НДШ-ийн мэдээллээр мөн орлого хүлээн авдаг дансны хуулга илгээж, зээлийн шугамын эрхээ тооцуулах
- 4. Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл, түүхгүй байх
- 5. Өр, орлогын харьцааны түвшин зээл эргэн төлөхөд хүрэлцэхүйц байх
Lend Зээл гэж юу вэ?
Lend Зээл нь богино хугацаатай, ашигласан хоногоор хүү тооцогддог, хугацаандаа зээлээ төлсөн тохиолдолд бонус оноо цуглуулах боломжтой хэрэглээний зээлийн бүтээгдэхүүн юм.
Зээлийн эрхээ хэрхэн тооцуулах вэ?
LendMN аппликейшнийг татаж аваад дараах алхмуудыг хийнэ:
1. Хувийн мэдээллээ бөглөх
2. ДАН системээр НДШ-ийн мэдээллээ илгээх
3. Орлого хүлээн авдаг дансны хуулгаа илгээх
Дээрх мэдээллүүд дээр үндэслэн таны зээлийн эрх автоматаар тооцоологдоно.
Зээл хэрхэн авах вэ?
Зээлийн эрх үүссэн тохиолдолд аппликейшн дээр зээлийн гэрээг цахимаар 1 удаа байгуулж, зээлээ авах боломжтой.
Бонус оноо хэрхэн цуглуулах вэ?
Та зээлээ хугацаандаа төлөх бүрд, зээлийн хоногийг 10-аар үржүүлэн бонус оноо авна.
Жишээ:
- 30 хоногийн зээлийг 30 дахь өдөр төлбөл → 300 оноо
- 25 дахь өдөр төлбөл → 250 оноо
Анхаарах зүйлс:
- Зээлийн хугацаа хэтэрвэл бонус оноо бодогдохгүй.
- Давтан зээл авсан тохиолдолд:
- Эхний зээлийн бонус оноо бүрэн тооцогдоно.
- Дараагийн зээлийн хувьд зөвхөн давхардаагүй хоногийн оноо тооцогдоно.
Зээлээ хэрхэн эргэн төлөх вэ?
Аппликейшнээр эсвэл дараах данснуудад шилжүүлж болно:
- ХХБ: 460020642
- Голомт: 1505119229
- Хаан: 5220042965
Гүйлгээний утгад: зээлийн дугаар + регистрээ кирилл үсгээр заавал бичнэ.
Зээлийн хугацаагаа сунгах боломжтой юу?
50,000₮-с дээш зээлийн үлдэгдэлтэй бол хуваан төлөлт хийх боломжтой. Хуримтлагдсан хүү, шимтгэл болон үндсэн зээлийн 10%-тай тэнцэх хэмжээний дүнг төлж, сонгосон хоногоор хугацааг хойшлуулна.
Хугацаа хэтэрвэл яах вэ?
- Эргэн төлөлт хийх хүртэл үйлчилгээ авах эрх түр хаагдана.
- Бонус оноо олгогдохгүй.
- Хугацаа хэтэрсэн мэдээлэл Зээлийн Мэдээллийн Санд бүртгэгдэж, цаашид зээлийн үйлчилгээ авахад сөргөөр нөлөөлж болзошгүй.
Бүтээгдэхүүний
нөхцөл
Хэмжээ
500,000₮ – 50,000,000₮
Хугацаа
176 сар хүртэл
Хүү
3.89% – 3.99%
Зээлийн эрхийн хэмжээ | 500,000₮ – 50,000,000₮ |
---|---|
Зээлийн зориулалт | Хэрэглээний зээл |
Хугацаа | 176 сар хүртэл |
Зээлийн хүүгийн хэмжээ | 3.89% – 3.99% |
Нэмэгдүүлсэн хүү | Байхгүй |
Зээлийн бодит өртөг | Нийтэд зарласан үндсэн хүүгийн хэмжээтэй тэнцүү |
Үйлчилгээний хураамж | Байхгүй |
Барьцаа | Шаардлагагүй |
- 1. Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн байх
- 2. Сүүлийн 6 сар болон түүнээс дээш хугацаанд тогтмол орлого хүлээн авсан байх
- 3. ДАН системээс НДШ-ийн мэдээллээр мөн орлого хүлээн авдаг дансны хуулга илгээж, зээлийн шугамын эрхээ тооцуулах
- 4. Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл, түүхгүй байх
- 5. Өр, орлогын харьцааны түвшин зээл эргэн төлөхөд хүрэлцэхүйц байх
Flexi Зээл гэж юу вэ?
FLEXI зээл нь таны санхүүгийн хэрэгцээг хүссэн үедээ хялбараар шийдэхэд зориулагдсан, уян хатан нөхцөл бүхий зээлийн бүтээгдэхүүн юм.
Таны орлогын мэдээлэлд үндэслэн зээлийн эрхийн дээд хэмжээг тогтоож, энэ эрхийн хүрээнд олон удаа зээл авч, төлөөд дахин ашиглах боломжтой.
FLEXI зээлийн үндсэн нөхцөл
- Зээлийн хэмжээ: 500,000₮ – 50,000,000₮
- Сарын хүү: 3.99% (Хугацаандаа төлбөл 3.89% болж буурна)
FLEXI зээлийн давуу талууд
- Зөвхөн танд зориулсан зээлийн шугам
- Зээлийн хэмжээ өндөр тогтох боломж
- Олон давтамжтай зээл авах боломж
- Урт хугацаанд уян хатан нөхцөлөөр төлнө
- Хугацаандаа төлсөн тохиолдолд хүү буурна
- Сард 1 удаа, өөрийн сонгосон өдөртөө төлнө
- Зээл олголтын шимтгэл, торгуулийн хүү байхгүй
FLEXI зээлийг хэрхэн авах вэ?
Анх удаа авах тохиолдолд дараах алхмуудыг хийнэ:
1. LendMN аппликейшнд нэвтэрнэ.
2. Тогтмол орлого хүлээн авдаг дансны хуулгаа илгээж зээлийн эрхээ тооцуулна.
3. FLEXI зээлийн гэрээг цахимаар байгуулна.
4. Зээлийн хэмжээ болон сар бүрийн төлбөрөө хийх өдрөө сонгоно.
5. Төлбөрийн хуваарьтай танилцана.
6. Гэрээний хавсралтыг цахимаар баталгаажуулна.
Дараагийн зээл авах эсвэл зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэх үед дахин хуваарьтай танилцаж, хавсралтыг баталгаажуулахад хангалттай.
Хэзээ эргэн төлөлт хийх вэ?
FLEXI зээлийн эргэн төлөлт нь сард 1 удаа, таны сонгосон өдөрт хийгдэнэ.
Зээлийн шугамын хүрээнд олон удаагийн зээл авах, эргэн төлөх боломжтой бөгөөд тухайн шугамыг бүрэн хааж дуусгах хүртэл сонгосон эргэн төлөлтийн өдрийг өөрчлөх боломжгүй.
Харин зээлийн шугамыг бүрэн хаасны дараа дахин зээл авах үед шинэ эргэн төлөлт хийх өдрөө дахин сонгох юм.