“ЛэндМН ББСБ” ХК нь 2021 оны 11-р сарын 24-ний өдөр Санхүүгийн Зохицуулах Хороонд олон нийтэд нээлттэй санал болгохоор “Лэндбонд” өрийн хэрэгслийг хөтөлбөрийн хүрээнд жилийн 13%-14%-ийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 56,000 ширхэг буюу нийт 5.6 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй бонд гаргахаар бүртгүүлж тус зөвшөөрлийн хүрээнд 2021 оны 11-р сарын 29-ний өдөр “Лэндбонд Транч I”-ээр 14%-ийн хүүтэйгээр, 25,000 ширхэг Лэндбондыг олон нийтэд нээлттэй арилжиж, 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүлсэн билээ.
2022 оны I улиралд Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал ковидын нөлөөлөл болон олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж эрс чангарсантай холбоотойгоор, хөрөнгө оруулагч, тэдгээрийн хөрөнгө оруулалтын үнэ цэн буурах, үнэгүйдэх эрсдэлийг бууруулах зорилгоор олон нийтэд нээлттэй санал болгож буй “ЛэндБонд Транч II”-ын хүүгийн хэмжээг 15% болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
“ЛэндМН ББСБ” ХК нь хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нарынхаа үнэ цэнийг ямагт нэн тэргүүнд авч үздэг бөгөөд Ковид-19 цар тахал болон бусад хүчин зүйлийн улмаас хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, тэдгээрийн хөрөнгө оруулалтын үнэ цэн буурах, үнэгүйдэх эрсдэлийг бууруулахаар олон арга хэмжээг авч ажилласаар иржээ.
“ЛэндБонд Транч II”-ийг жилийн 15%-ийн хүүтэй, 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, хагас жил тутам хүү төлөгдөх, 2 жилийн хугацаатайгаар олон нийтэд санал болгох ба анхдагч зах зээлийн захиалгыг 3 дугаар сарын 28-ны өглөөний 10:00 цагаас 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12:00 цаг хүртэл LendMN аппликэйшнээр харин “Өлзий энд ко капитал ҮЦК”, “Райнос инвестмент ҮЦК”-аар болон бусад үнэт цаасны компаниар дамжуулан 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүлээн авахаар болсон байна.