Зээлийн тооцоолуур

“ЛЭНДМН ББСБ” ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХААР БОЛЛОО

 

“ЛЭНДМН ББСБ” ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХААР БОЛЛОО

“ЛэндМН
ББСБ” ХК (“Компани” гэх) нь КОВИД-19 цар тахлын улмаас дэлхийн болон Монгол
Улсын санхүү, эдийн засагт хүндрэл учраад буй энэ цаг үед Компанийн
менежментийн баг хамт олныхоо хүчээр хувьцаа эзэмшигчид болон Компанийн
ирээдүйд учирч болох эрсдэлийг оновчтой удирдаж, зохих хариу арга хэмжээг тухай
бүр шуурхай хэрэгжүүлж, эрсдэлийн удирдлагыг шат дараатай, үр дүнтэй нэгдсэн
тогтолцоогоор ханган ажиллалаа.

Ийнхүү
эрсдэлийг оновчтой удирдсанаар Компани нь санхүү, эдийн
засгийн хүндрэлтэй нөхцөлийг өнгөрөгч 2020 оны байдлаар амжилттай даван туулж,
2020 оны ашиг зорилтот түвшинд хүрсэн тул Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл
(“ТУЗ” гэх)-ийн
2021 оны 2 сарын 5-ны
өдрийн ээлжит
хурлын шийдвэрээр
хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар болсон байна.


Компанийн
ТУЗ-ийн шийдвэрийн дагуу “ЛэндМН ББСБ” ХК-ийн 2020 оны цэвэр ашгийн
20% буюу нийт 447,843,214.92 төгрөгийг
хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилах бөгөөд ногдол ашиг авах
эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны 2 сарын 25-ны өдрөөр
тасалбар болгон гаргаж, 2021 оны 4 сарын 30-ны 
өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аар
дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулан олгохоор шийдвэрлэв.  

Компанийн зүгээс цаашид хувьцааны үнэ
цэнийг нэмэгдүүлэх, хөрвөх чадварыг сайжруулах чиглэлээр шат дараатай арга
хэмжээг авч хэрэгжүүлэхээр зорьж буй бөгөөд
санхүү, эдийн
засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг
2021 онд ч амжилттай даван туулж, зах зээл дээрх шинэ жишиг
тогтоогч, түүчээлэгч байр сууриа улам батжуулахад бүхий л хүчин чармайлтаа
гарган ажиллах болно.

 

“ЛЭНДМН ББСБ” ХК

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл