Зээлийн тооцоолуур

“ЛэндМН ББСБ” ХК Мэдээллийн Аюулгүй Байдлын Менежментийн Тогтолцооны ISO/IEC 27001:2013 олон улсын стандартын гэрчилгээг албан ёсоор авлаа.

“ЛэндМН
ББСБ” ХК нь 6 жилийн өмнө Монгол улсын зах зээлд анх удаа технологийн дэвшлийг санхүүгийн
үйлчилгээтэй хамтатгасан Финтек бизнес моделийг LendMN аппликейшнээр дамжуулан
амжилттай нэвтрүүлсэн түүчээлэгч байгууллага юм.

ЛэндМН
нь 2021 оны 2 дугаар сард Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын бодлогыг
Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулан өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн,
хэрэгжүүлж ажилласаар байгаа нь Мэдээллийн аюулгүй байдлын Менежментийн
Тогтолцоог бэхжүүлж ажиллаж байгааг илтгэж байна. 

Тэр
ч утгаараа ЛэндМН нь Мэдээллийн Аюулгүй Байдлын Менежментийн Тогтолцоо ISO/IEC
27001:2013 олон улсын стандартад нийцэн, 
2022 онд “МонСертф” ХХК-аар 
баталгаажуулалтын аудит хийлгэж, албан ёсоор баталгаажуулалтын
гэрчилгээг хүлээн авлаа.

ЛэндМН нь Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартад
нийцсэнээр харилцагчийн  мэдээллийн
нууцлал, түүний хадгалалт, аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаагийн гол илэрэл
юм.

Бидэнтэй үргэлж хамт
байж, үргэлж биднийг дэмжин ажилладаг харилцагч, хамтран ажиллагч
байгууллагууддаа баярлалаа.  

#АсааАсуудлааШийд🤗

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл